Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг хадгалан авч үлдэх хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.Энэ тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв.
 
“Орос улс Ираны цөмийн хэлэлцээрийг хадгалан авч үлдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа билээ. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Иран улс биелүүлж байгаа гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ ерөнхий захирал Юкия Амано надтай ярилцах үеэрээ мэдэгдсэн” хэмээн В.Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэрээ хэлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг