Дэлхийн банкны БНХАУ, Монгол, БНСУ-ыг хариуцсан шинэ захирлаар Мара Уорвикийг албан ёсоор томилсон талаар тус банкнаас өнөөдөр мэдээллээ.

Дэлхийн банкны мэдээнд Бээжин хотоос суурин ажиллаххатагтай Уорвик нь Хятад улстай явуулах шинэ үеийн түншлэлийн харилцаа, Монгол Улсыг дэмжих хөтөлбөрийн тэлэлт, БНСУ-тай хийх инноваци, технологид чиглэсэн эрчимжиж буй мэдлэгийн түншлэлийг удирдан ажиллах багийг ахлах юм гэдгийг тодотгожээ.

Хамгийн сүүлд Танзани, Малави, Замби болон Зимбабве улсыг хариуцсан захирлаар ажиллаж байсан хатагтай Уорвик нь Дэлхийн банканд зүтгэсэн гарамгай түүхтэй нэгэн юм. 

Тэрбээр 2012-2016 онд Хятад, Монгол болон Солонгос улсуудад төсөл хөтөлбөр болон үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж, эдгээр орнуудад арвин их туршлага хуримтлуулсан юм. Хатагтай Уорвик 1994 оноос хойш Хятад улсад хэд хэдэн удаа амьдарсан бөгөөд Бээжин хотод 2006-2010 онд Дэлхийнбанкны хотын байгаль орчны ахлах мэргэжилтнээр ажиллаж байв.


Мөн 2016-2020 онд Дэлхийнбанкны Бруней, Малайз, Филиппин болон Тайланд улсыг хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь тэрбээр Турк улсад тогтвортой хөгжил хариуцсан зохицуулагчаар ажиллаж байв. Байгаль орчны инженер мэргэжилтэй тэрбээр үерийн менежмент, хотын байгаль орчны үйлчилгээ болон гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Дэлхийн банканд 2003 оноос ажиллаж эхлэхээсээ өмнө хувийн хэвшилд инженерээр ажиллаж байсан тэрбээрАвстралийн Аделэйдийн их сургуульд барилгын инженерийн чиглэлээр бакалавр, АНУ-ын Стэнфордын их сургуульд байгаль орчны инженерийн чиглэлээр магистр болон докторын зэрэг тус тус хамгаалжээ.


"Би Хятад, Монгол болон Солонгос улсад эргэн ажиллах болсондоо их баяртай байна.1990-ээд оноос хойш олон жилийн турш энэ бүс нутгийн үсрэнгүй хөгжлийг би өөрийн биеэр харсан. Өнөөгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх, мэдлэгийн солилцоог бэхжүүлэхийн тулд Дэлхийн банкны нэн чухал түншүүд болох эдгээр гурван оронтой нягт хамтран ажиллах болно” хэмээн тэрбээр онцолж байна.

Австралийн иргэн хатагтай Уорвик нь өмнөх захирал Мартин Райзерын халааг авч буй бөгөөд ноёнМ.Райзер нь Өмнөд Ази хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон Вашингтон ДС хот руу шилжин ажиллахаар болсон юм.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол Улсад 1.4 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт олгоод байна. Дэлхийн банкны группын Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн хүрээ баримт бичигт Дэлхийн банкны зүгээс КОВИД-19 болон бусад шинэ хямралыг даван туулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсад ажлын байр бий болгох, уур амьсгалд тэсвэрлэх чадварыг сайжруулах замаар илүү тогтвортой, хүртээмжтэй мөн бат бөх сэргэлтийг бий болгохын төлөө ажиллах талаар тусгаж өгсөнюм.