Peak.mn
08 сарын 03, 2022
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ өдрүүдийн онцлох хүнээр тодроод байгаа билээ. Тэрбээр улс төрчийн хувьд төдийгүй загварын хувьд ч хүлээн зөвшөөрөгдсөн алдартан юм.
Дэлхийн хамгийн загварлаг эмэгтэй улс төрчдийн нэг хэмээгддэг түүний хувцаслах гол хэв маяг нь улс төрч эмэгтэйн нэрийн хуудас болсон стиль буюу хослол юм.
Нанси Полиси нь хослолыг өнгө өнгөөр өмсдөг гэдгээрээ алдартай.
Хослолын дотуураа голдуу цагаан өнгийн подволк өмсдөг. Түүний өнгөний сонголт нь цэмцгэр, өөртөө итгэл дүүрэн, бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхүйц мэдрэмжийг төрүүлдэг байна.
Тэрбээр Тайванд айлчлахдаа ягаан, цагаан өнгийн хослолоор гангарсан байв. Түүний өмссөн ягаан өнгө нь эелдэг байдал, гэнэн цайлган, цэвэр ариун, энгийн байдал зэрэг эерэг утгыг илэрхийлдэг аж. Цагаан өнгө нь ихэвчлэн шинэ эхлэлийг бэлэгддэг байна. Сөрөг талаас нь харвал цагаан нь хатуу, хүйтэн, тусгаарлагдмал мэт мэдрэмж төрүүлдэг байна.
Нэнси Пелоси улс төрчийн гол аксессуар нь сувдан энгэрийн зүүлт юм.
Мөн түүний гол аксессуар нь сувдан энгэрийн зүүлт. Нэнси Пелоси голдуу зүүдэг энгэрийн зүүлт нь 13-14 миллиметр хэмжээтэй бөгөөд үүнтэй төстэй сувд нь 20-80 мянган ам.долларын үнэтэй байдаг.
"Tiffany & Co" брэндийн загвар зохион бүтээгч Жон Лоринг сувдны талаар ярихдаа “Сувдыг гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэх нь 2000 гаруй жилийн турш хүчирхэг эмэгтэйчүүдийн бэлгэдэл, эд баялаг, зэрэг зиндаа, эрх мэдлийн бэлэг тэмдэг байсаар ирсэн” хэмээсэн байдаг.
Орчуулсан Батбаярын Халиун
о
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.