Д.Будханд: UXUI дизайны салбарт асар их боломж бий

Технологийн салбарыг сонирхож буй охид бүсгүйчүүддээ урам зориг өгөхөөр бэлтгэн хүргэж буй “Women in Tech” булангийнхаа энэ удаагийн дугаарт  "Colo thinking" дизайн студийн гүйцэтгэх захирал, UI дизайнер Д.Будхандтай ярилцлаа.


-UXUI дизайнер яг юу хийдэг вэ?

- UXUI нь бидэнд тулгарч байгаа аливаа асуудлын технологийн шийдлийг эрэлхийлж, тухайн бүтээгдэхүүн ямар байвал хэрэглэгчдэд ашиглахад хялбар, ойлгомжтой байхыг  нь судлаад загвар  гаргадаг. 

Вэб сайт, гар утасны аппликейшн зэрэг нь хэрэглэгчдэдээ тохирсон өнгө, дүрс, зохион байгуулалттай байснаар хэрэглээнд өргөн нэвтэрч чадах юм.


Та яагаад UXUI дизайнер болохоор шийдсэн бэ?

-Би зурах дуртай хүүхэд байсан. Сонирхлынхоо дагуу их сургуульд график дизайны мэргэжлээр суралцаж, төгссөн. Намайг төгсөх үед технологийн салбарт UXUI дизайн гэдэг ойлголт Монголд дөнгөж танигдаж байв. Компьютер график дизайн мэргэжлээр төгссөн миний хувьд энэ салбар руу хөрвөж ороход илүү ойр санагдсан юм.. 

Тухайн үедээ мэргэжлийнхээ үнэ цэнийг нь нарийн сайн ойлгоогүй. Яваандаа төсөл, мобайл аппликейшн дээр ажиллах тусам сонирхож мэргэжилдээ дурлаж эхэлсэн.


Бичлэг үзэх: 


-UXUI дизайнерын мэргэжлийн онцлогоос хуваалцвал…?

Ямарваа нэг төслийг эхлүүлж, эцсийг нь үзэхийн тулд олон төрлийн чадвар шаардсан ажил хийх хэрэгтэй болдог. Эхлээд зорилтот хэрэглэгчээ судална. Үүн дээрээ үндэслэж бүтээгдэхүүний суурь зүйлүүдээ гаргаад хэрэглэгчидтэйгээ харилцдаг.. Хэрэглэгчдэдээ бүтээгдэхүнээ танилцуулж, туршиж үзнэ. Энэ бүхнийг нэгтгэж дүгнээд захиалагчдаа шийдлүүдээ танилцуулж, батлах гээд олон шат дараалалтай ажилладагаараа онцлогтой. 


-Таны хувьд UX юу эсвэл UI уу? Яагаад?

-Би UI дизайнер. UI нь харагдах талаасаа өнгө дүрс, элемент, дизайны чиглэлийн зүйлсийг хийдэг. 

Харин UX-г бизнес суурьтай, судалгаа хийдэг төрлийн хүн хийвэл илүү тохиромжтой болов уу.


Ажиллаж байсан төслүүдээсээ хамгийн үр өгөөжтэй нэг төслийг онцолбол...

-Би Tok tok гэдэг апплекэйшний сүүлийн хувилбарын UI дизайныг нь зурсан. 

Бид саяхныг хүртэл цайны цагаараа хаана, юу идэх вэ гэж яахаа мэдэхгүй ярилцдаг байлаа шүү дээ.  Энэ апплекэйшнийг хийснээр орох дуртай рестораныхаа хоолыг цэснээсээ сонгоод, захиалах боломжтой болсон. Асуудлыг хялбарчилж байгаа бид, бидний ажил.


- UXUI дизайныг сонирхож буй залууст юуг зөвлөх вэ?

-UXUI дизайны салбар нь харьцангуй шинээр хөгжөөд удаагүй.

Тиймээс цахим хэрэглээ дээр тулгуурлах ирээдүйд олон боломж бий болно.  Тэгэхээр залуучуудыг UXUI дизайны мэргэжлийг сонирхоосой, тэр тусмаа эмэгтэйчүүдийг технологийн салбарт хүч түрэн орж ирж ажиллаасай гэж их хүсдэг. 

Энэ мэргэжлийг сонгоод цаашдаа карьераа хөгжүүлээд явъя гэвэл хэн ч Youtube-с хичээлээ үзээд, өөрийгөө хөгжүүлээд явах боломжтой.


Хэрвээ UXUI дизайныг сонирхсон ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуус байвал гоё мэдээ дуулгая. Манай “Procraft” агентлаг санаачлан “Women in Tech” Монгол дахь салбартай хамтраад 10 эмэгтэйг UXUI дизайны сургалтдаа үнэ төлбөргүй хамруулах юм. 

Хэрэв сургалтад хамрагдахыг хүсвэл https://forms.office.com/r/pABvXWt260  линкээр зочлоорой.

Мөн "UXUI дизайнерын Мастеркласс" сургалтын мэдээллийг Procraft agencyцахим хуудасаар холбогдоорой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.