Манай улс одоогоос 90 жилийн өмнө анх удаа эмэгтэйчүүдийн тасаг байгуулж, эмэгтэйчүүдийн эмгэг судлалын чиглэлийн эмчилгээ, оношилгоо нэвтрүүлж эхэлсэн. Тодруулбал, одоогийн Өргөө амаржих газар буюу хуучнаар Нэгдүгээр төрөхийн дэргэд байгуулсан Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн 90 жилийн ой энэ онд тохиож байна. 

Иймээс өнгөрсөн сарын 24-ний өдөр “Эмэгтэйчүүдийн салбарын тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, үргүйдэл, хавдар зэрэг зонхилон тохиолддог өвчнүүдийн эмчилгээ, оношилгоо, шинэ дэвшилтэт технологийн хэрэглээ зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хуралд Монголын 100 гаруй эмч мэргэжилтнүүд оролцохоос гадна Австрали, Тайвань, ОХУ-ын Буриад улсын эмч нар ирж, өөрсдийн эмчилгээ, оношилгооны арга, шинэ техник технологийг анагаах ухаанд хэрхэн хэрэглэж буй туршлагаасаа хуваалцсан юм.

Энэ үеэр Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны тэргүүн, анагаах ухааны доктор Ц.Үржиндэлгэртэй үргүйдлийн шалтгаан, нөхцөлийн талаар ярилцлаа.

 Ц.Үржиндэлгэр: Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ордог ч жилийн дотор жирэмслэхгүй бол үргүйдэлтэй гэж оношилдог

Зургаан сарын дотор гэр бүлийн 80 хувь нь жирэмсэлдэг гэж үздэг. Тэгээд жилийн дотор жирэмслэхгүй байвал үргүйдэл гэж онош тавьдаг юм. Ийм тохиолдолд байгаа бол эртхэн эмнэлэгт хандаж шалтгааныг нь олох тал дээр идэвхтэй явах хэрэгтэй. Ер нь үргүйдлийн шалтгаанын олоход бас жаахан цаг хугацаа ордог, тэвчээр ордог. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг л даа.

Бичлэг үзэх:

Өргөө амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг нь 10 гаруй жилийн өмнөөс дурангийн хагалгааг нэвтрүүлсэн. Анх нийт хагалгааны 10 хувийг эзэлж байсан дурангийн хагалгаа өнөөдөр 50 хувьд ойртож байна. Харин цаашид хиймэл оюун ухааны технологийн дурангийн хагалгаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Э.Лхагв-Очир онцоллоо. 

Э.Лхагва-Очир: Эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор

Эмч хүн өөрөө оношоо тавьдаг ч хиймэл оюун ухаан дүрс оношилгооны салбарт өргөн утгаараа хэрэглэгддэг болсон. Тийм учраас хиймэл оюун ухааныг манай салбарт бас хэрэглэх боломжтой гэж үзээд, ялангуяа эмэгтэйчүүдийн тасаг дээр өргөн нэвтрүүлэхийг хичээж, ажиллаж байна.

Бичлэг үзэх: