Peak.mn
06 сарын 26, 2026
Шведийн судлаачид хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөхний хорт хавдрын эрт дохиог оношлогдохоос нь 2–6 жилийн өмнө илрүүлэх боломжтойг тогтоожээ.
Судалгаанд 31 мянга гаруй эмэгтэйн 10 жилийн хугацаанд хийлгэсэн 89 мянга орчим маммографийн зургийг шинжилсэн байна.
Үр дүнд нь хиймэл оюун ухаан хожуу үеийн хөхний хорт хавдартай гэж оношлогдсон зарим эмэгтэйн өмнөх зураг дээр сэжигтэй өөрчлөлтийг илрүүлж чаджээ.
Тухайлбал, AI систем:
оношлогдохоос 6 жилийн өмнө тохиолдлын 20 орчим хувийг,
4 жилийн өмнө 25 орчим хувийг,
2 жилийн өмнө 40 орчим хувийг
эрт анхааруулах боломжтой байжээ.
Каролинскийн их сургуулийн эмнэлгийн судлаач Фредрик Странд “Хөхний хавдрын зарим тохиолдолд оношлогдохоос хэдэн жилийн өмнө AI-д харагдахуйц шинж тэмдэг маммографийн зураг дээр байсан” гэж тайлбарлажээ.
Гэхдээ энэ нь хиймэл оюун ухаан эмчийг орлоно гэсэн үг биш. Харин хөхний хавдрыг эрт илрүүлэх, эрсдэл өндөртэй эмэгтэйчүүдийг ойр хянахад эмч нарт туслах боломжтойг судалгаа харуулж байна.
Эх сурвалж:goodnewsnetwork.org
Орчуулсан:С.Мишээл
хиймэл оюун ухаан эмч эмэгтэйчүүд эрүүл мэнд хөхний хорт хавдар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.