Б.Чингүн: Гоо сайхны мэс засалчийн хувьд бусдын үгийг дагаж, өөрийн бие дээрээ туршилт бүү хийлгээрэй гэж зөвлөдөг

Dr.CHINGUN'S Aesthetic & Surgery Clinic эмнэлгийн ерөнхий эмч Б.Чингүнтэй ярилцлаа.

Гадна төрх  гоо сайхан харагдах төдий зүйл биш, сэтгэл зүйд ч хүчтэй нөлөөлдөг 

Жил ирэх тусам гоо сайхны эмчилгээ, мэс ажилбарууд хүлээн зөвшөөрөгдөж байна. Олон улсын эмч, судлаачид хүртэл anti-aging буюу хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ, эмчилгээ хийлгэх нь орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг болсон гэдгийг ч зарлачихлаа шүү дээ. 

Монголчуудын дунд "Байгалийн жам ёсоороо өтлөх хэрэгтэй, хиймэл юм хийлгэж дүр төрхөө өөрчлөх хэрэггүй" гэдэг ойлголт түгээмэл ажиглагдах нь бий. Энэ хандлага жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Бид эрс тэрс цаг уурын онцлог, хоол хүнс, амьдралын хэв маягаас шалтгаалаад эрт үрчлээтэж, хөгширдөг нь үнэн.

Хөгшрөлт гэдэг хэдхэн өдрийн дотор үүсдэг зүйл биш. Хүмүүс хаа ч явсан "та" гээд дуудаад эхлэх мэдрэмж тийм ч таатай биш. Өөрөөс нь ахимаг хүн хүртэл "Та" гээд дуудах үед л хүн өөрийгөө цагаасаа эрт хөгширчээ гэж боддог, сэтгэлээр унадаг. Цөөнгүй нь гоо сайхны эмнэлэгт ханддаг. Төгсөлтийн 10, 20, 30 жилийн ойн уулзалтын үеэр бүр ч ихээр анзаарагдаг юм билээ. 

Гоо сайхандаа анхаардаг хүмүүс нэлээн хэдэн сарын өмнө ирж үзүүлдэг, үйлчилгээ авдаг юм. Тэр хэрээрээ овор багатай хүмүүс байдаг. Нөгөө хэсэг нь уулзалтын дараа "Үрчлээгээ багасгаж болох уу, зовхио татуулмаар байна, гоо сайхны мэс ажилбар хийлгэе" гэж ханддаг.

Сүүлийн үед залуус нэлээд хандаж байна. 25 настайдаа үзүүлж, арьс, гоо сайхандаа анхаарч байгаа хүнийг 50 нас хүрэхэд нь 45,40 настай юм шиг харагдуулахыг зорьж л эмчилгээ хийхийг хичээж ажилладаг. 

Гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ авах нь гоо үзэмж төдий зүйл биш. Сэтгэл зүйн хувьд цаашлаад нийгмийн харилцаа, амьдралын чанарт ч нөлөөлдөг зүйл гэж эмчийн хувьд анзаарч хардаг.

Гоо сайхны эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн ойлголт янз бүр байна.

Зарим нь их сайн мэдээлэлтэй ирнэ, ямар эмчилгээ үйлчилгээ хийлгэхээ хүртэл сонгоод шийдчихсэн байдаг юм.

Нөгөө хэсэг нь ямар төсөөлөлгүй, мэргэжлийн эмчийн үгийг л дагая гэж ирдэг.  Аль ч тохиолдолд гоо сайхны ажилбар хийлгэхээсээ өмнө эмнэлгээ маш судалж үзэхийг зөвлөнө. Үүний дараа сонгосон эмнэлэгтээ, эмчдээ итгэж хийлгэх нь үр дүнтэй байдаг юм шүү.

Мэсийн болон мэсийн бус гоо сайхны эмчилгээ, үйлчилгээнүүдийн талаар хүмүүсийн дундах эргэлзээтэй буруу ойлголтуудыг тайлбарлая. 

Бичлэг үзэх: 

Буцаад залуужихгүй ч хөгшрөлтийг удаашруулах боломжтой

"5,10 удаагийн давтамжтай курс эмчилгээ хийлгээд эсвэл аппаратад 3,4 удаа ороод 10 жилээр залуужна" гэсэн буруу ойлголт манайханд байна. 

Үнэндээ тийм зүйл хэзээ ч байхгүй гэдгийг хэлье. Бид амьдарч л байгаа учраас эх дэлхийнхээ биологийн хуульд захирагдана. Хүн хэзээ ч буцаад залуужихгүй. Харин гоо сайхны эмнэлгүүдэд хийж байгаа тарилга, аппарат гэх мэт эмчилгээ нь хөгшрөх явцыг удаашруулдаг юм. 

Хүнд календарийн нас, биологийн нас гэж бий. Биологийн насаар залуужуулж байж гаднах төрхийг нь илүү залуу харагдуулах зорилгоор эмчилгээ хийдэг. Жишээ нь зовхи нь хэт унжсан бол дээш өргөж чангалснаар нүд илүү сэргэг болж, 5,10 жилийн өмнөх шигээ л харагдана гэсэн үг. 

Эсийн хөгшрөлт хүн болгонд явагдаж байгаа. 30 хүртэлх насанд хөгширөлтийг үрчлээгээр, арьсан дээрх нөсөө толбоор, 40 наснаас хойш нүүр биеийн хэлбэр, хөдөлгөөнөөр нь дүгнэдэг. Хэрэв нүүрний хэлбэрийг засчихвал хүний насыг хэлбэлзүүлж болдог. Би хүний нүүрний хэлбэр засах дуртай. Энэ бол хамгийн үр дүнтэй арга.

Нас ахихын хэрээр хүний өөхөн бүтэц багасаж, нүүрний ясны бүтэц нь товойж харагддаг. Тэгэхээр гуу, дух, шанаа, эрүү гэх мэт нүүрний хэсэгт коллаген үүсгэгч дүүргэгч хийлгэснээр ясны товойлт нь багасаж харьцангуй залуу харагдана.

Ботоксийн ач тус

Хүмүүсийн "Ботокс шахуулна" гэж  буруу ярьдаг, арьсанд тарьдаг гэж ойлгодог. Үнэндээ ботоксийг булчинд тарьдаг. Энэ бэлдмэл нь нүүрний аль хэсэгт хийлгэж байгаагаас шалтгаалаад, духан дээрх, хөмсгөний дундах, уруул болон хамрын ойр хавийн үрчлээг арилгадаг. Түүнчлэн зарим төрлийн эмгэгийг арилгахад хэрэглэдэг.

Жишээ нь эрүүгээ байнга зуудаг дадалтай хүнд ботокс хийвэл эрүүний булчин нь суларна. Хуян хөөрдөг хүн тариулж ч болно. Ер нь ботоксийг гоо сайханд төдийгүй шүдний эмнэлэг гээд бүхий л салбарт ашигладаг. 

Ботоксийг эмнэл зүйн салбарт ашиглаад 100 гаруй жил болж байна. Өнөө хүртэл хор гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Гол нь зөв тунгаар хэрэглэх хэрэгтэй. 


"Найз шигээ л болмоор байна" гэж үү?

Эмнэлэгт хандсан хүн болгонд мэс ажилбар хийдэг, залуу харагдахыг хүсэж л байвал тарилга хийдэг гэж ойлгож болохгүй. 

Арьсаа өргөж татуулах, нүүрэндээ дүүргэгч хийлгэх, мэс засал шаардлагатай гээд янз бүрийн л онцлогтой хүн бий. Ярилцаж зөвлөлдөөд ямар ч эмчилгээ хийх шаардлагагүй ч хүн ирдэг.

Гоо сайхны эмч нарт өөрсдийн гэсэн баримтлах зарчим гэж байдаг. Түүнийхээ дагуу тухайн хүнд ямар эмчилгээ үйлчилгээ хэрэгтэй ярилцаж шийдээд аль болох хэрэгтэй, сэтгэл санааг нь дээшлүүлэх ажлыг л хийнэ. Гэтэл хүмүүс "Манай найз, арьсаа татуулаад гоё болчихлоо. Би ч гэсэн татуулмаар байна..." гэж ирдэг. Заавал хэн нэгэнтэй адилхан эмчилгээ хийлгэх гэж бүү яараарай. Танд зохихгүй ч байж мэднэ шүү дээ.


Эхлээд өөрийгөө хайрлаарай

Гоо сайхны эмчийн хувьд би хүмүүст юу юунаас илүү өөрийгөө хайрлаж сураарай гэж хэлмээр санагддаг. Өөртөө итгэлтэй хүн бусдад сайхан харагдана. 

Хүний бие энерги, эзлэхүүн, шингэний тодорхой хэмжээний  багтаамжтай. Аль нэг хэмжээ нь ихдэх юм бол эмгэг болно. 

Гоо заслын эмчилгээ нь эхлээд биеийн тодорхой хэсгийг гэмтээж буй процесс юм. Хүний бие өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх, эргээд эдгэх чадвартай. Энэхүү онцлог дээр нь тулгуурлаж шаардлагатай бодисыг нэмж, илүү сайнаар төлжүүлдэг. Гэтэл өмнөх гэмтэл нь эдгэж амжаагүй байхад ойр ойрхон мэс ажилбар хийлгэвэл үрэвсэл болдог гэдгийг мартаж болохгүй.

Үрэвслээс үүдэн хүндрэлүүд ч гарна. Тиймээс л ямар нэг эмчилгээ, мэсийн ажилбар хийлгэх гэж байгаа мэргэжлийн эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй шүү. 


Нэг хэсэг манайд лазер эмчилгээ нэлээд "давалгаалсан"

Үр дагаварт амжилттай кейс зөндөө гарсан боловч амжилтгүй тохиолдол ч  зөндөө байгаа. Лазерын эмчилгээний дараах арчилгаа манай цаг агаар, монгол хүний арьсны онцлогт төдийлөн тохирдоггүй.

Тухайн эмчилгээ нь ямар арьстай хүнд тохирох, тохирохгүй вэ гэдгийг эмч нар маш сайн ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Америкт трэнд байгаа технологи заавал Монголд хөгжих шаардлагагүй. Бид явж, харж үзэж судалж байж хэрэгтэй эмчилгээг, үйлчлүүлэгчдийнхээ онцлогт зориулж хийдэг.

Сүүлийн үед гоо сайхны эмчилгээний технологид суурилсан мэсийн бус аргууд их хөгжиж байна. Гэхдээ мэсийн бус арга хязгаарлагдмал. Бүр хүнд нөхцөлд хүрэхээс нь өмнө засаж болох үед хийдэг. 

Ямар ч төрлийн эмчилгээ сонгосон өөрт хэрэгтэй л сонгох ёстой. 



Хаяг:

Салбар 1: Dr.CHINGUN'S AESTHETIC & SURGERY CLINIC

Утас: 7747-5555

ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 6-н давхарт


Салбар 2: Dr.Chingun’s Beauty Med clinic

Утас: 7768-5555, 8050-5593 /10:00-20:00/

Даваа-Баасан: 10,0-20,0 Бямба: 11,0-19,0, Ням гарагт амарна

Хаяг: БЗД, 26-р хороо, Энканто таун 2, Энканто тауэр-н зүүн талын 207-р байр, баруун тийшээ харсан хаалга



Салбар 3: Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC

Утас: 7742-5555

Хаяг: ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 2 давхарт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.