Дэлхийн дулаарлын улмаас Австрали дарсны согтууруулах чанар нэмэгджээ

peak.mn
11 сарын 22, 2018

Дэлхийн дулаарлын улмаас Австрали дарсны согтууруулах чанар нэмэгдсэн тухай дарсны мэргэжилтнүүд мэдээлэв.

Уур амьсгал улам халуун хийгээд хуурай болохын хэрээр дарсны гол орц болох усан үзмийг хураах хугацаа эрт болох болсон ба усан үзэм гүйцэд боловсрох тусам дарсан дахь  согтууруулах чанар улам нэмэгддэг байна.

“Бид 14.5 хувийн спиртийн агууламжтай дарсыг амсаж үзэхэд ихэнхийнх нь үзүүлэлт 15.5 хувьтай тэнцэж байсан бөгөөд энэ уур амьсгалын өөрчлөлт усан үзмийн тариалалтад нөлөөлөх болсонтой холбоотой” гэж Австралийн дарсны тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг Роб Геддес тус улсын “ABC” сувагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.