“Forbes” сэтгүүлээс энэ онд гаргасан дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L`Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаз Бетанкур Майерс тэргүүлжээ. Түүний хөрөнгө 49.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Бетанкур Майерс нь үсний будаг зохион бүтээгч, "L`Oreal" компанийн үүсгэн байгуулагч Эжен Шуллерын ач охин юм. Майерс болон түүний ойрын хамаатнууд "L`Oreal" компанийн 33 хувийг эзэмшдэг аж. Өнгөрсөн жил Майерсын хөрөнгө 7.1 тэрбум ам.доллараар өсжээ.  

“Forbes” сэтгүүлээс 2018 онд гаргасан дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад “Walmart” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагчийн охин Элис Уолтон тэргүүлж байсан аж. Түүний хөрөнгийг 46 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости