Дэлхийн хамгийн бяцхан гар утас

Г.Сайнзаяа
12 сарын 27, 2017

Өнөө цагт хаашаа л харна булангаас булан хүрсэн дэлгэцтэй хавтгай том гар утас л харагдана. Тэгвэл дэлхийн хамгийн жижигхэн утас гэх тодорхойлолтыг эзэмшиж байгаа Zanco Tiny T1-т эдгээрийн аль нь ч байхгүй. Харахад тоглоом шиг боловч залгах, мессеж бичих гээд анхан шатны хэрэгцээг тань хангаж чадна. 

Бяцхан OLED дэлгэц нь 64 пикселийн нягтралтай. Зөвхөн 2G сүлжээг дэмждэг ч ийм бяцхан утас гэхэд боломжийн чадвар. Нано сим кард ордог, микро USB кабелиар цэнэглэнэ. 300 хүний утасны дугаар хадгалах боломжтой. Хамгийн сүүлд хийсэн 50 дуудлага, 50 мессеж хадгална. 

Ухаалаг гар утаснаас залхаж, амар амгаланг эрэлхийлж буй хүнд яг тохирох эд. Боевик киноны тагнуулч шиг л оймсондоо, хөхөвчиндөө нуугаад явж байхад болмоор. Шоудах үедээ алга болгочих вий гэж айлтгүй, хүмүүсийн шахалтаар элдэв зураг авна гэхгүй. Нэг цэнэглээд л гурван өдөр ашиглаж болно. Тасралтгүй 180 минут утсаар ярихад л цэнэг хэрэг болно. Үнэ нь 50 доллар хүрэхгүй. 

Холбоотой сэдвүүд

технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.