Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр Меркель дахин тодорлоо

peak.mn
12 сарын 05, 2018

Германы Канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.

2005 оноос хойш Канцлерын албыг хашиж байгаа Меркель 2021 онд дахин сонгогдохгүй ч “Европын бодит удирдагч хэвээр үлдэж байгаа” болохыг тус сэтгүүл сануулж байна.

Улстөрч эмэгтэй уг жагсаалтыг өнгөрсөн жил тэргүүлсэн юм. Энэ жилийн жагсаалтын хоёр, гуравдугаарт, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нар оржээ. Америкийн алдартай хөтлөгч Опра Уинфри жагсаалтын 20 дугаарт бичигдсэн байна. Харин Их Британийн хатан хаан II Елизавета 23 дугаарт орсон бол АНУ-ын Ерөнхийлөгч эцгийнхээ зөвлөхийн албыг хашдаг Иванка Трамп 24 дүгээрт жагсчээ.

ОХУ-ын Төв банкны дарга Эльвира Набиуллина жагсаалтын 50 дугаарт орсон Америкийн дуучин Бейонсе болон 67 дугаар байрыг эзэлсэн Европын дипломат Федерика Могериниг гүйцэж түрүүлж, 49 дүгээрт бичигдсэн байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг “Forbes” сэтгүүл 2004 оноос эхлэн жил бүр гаргаж байгаа юм. Энэ жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан болон нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөөг нь харгалзан үздэг аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti


Холбоотой сэдвүүд

forbes меркель

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.