Өнгөрсөн арван хоёрдугаар сард Лаос улсын нийслэл Вьентьян хотоос БНХАУ-ын Юньнань мужтай хиллэдэг Ботен хот хүртэлх 422 км урт нарийн царгитай өндөр хурдны төмөр зам ашиглалтад орсноор Сингапураас Португалийн Лагос хот хүртэл дэлхийн хамгийн урт төмөр замын аялал хийх боломжтой болжээ.

Өмнө нь дэлхийн хамгийн урт аялал (16,898км) Вьетнам хүрээд төмөр замын аялал дуусдаг байсан бол одоо Сингапур, Малайз, Тайланд, Лаос, БНХАУ, Монгол, ОХУ, Беларусь, Польш, Герман, Франц, Испани, Португали гэсэн 13 орны нутгаар 18,755км урт аялал хийх боломжтой болжээ.

Төмөр замын аяллын мэргэжилтэн болсон Seat61.com сайтын Марк Смитийн тооцоолсноор уг аяллыг аялагчид хувиараа тасалбар аваад аялахад 21 хоногийн хугацаанд зөвхөн галт тэрэгний тасалбарын зардалд 1,400 ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ.

Парис, Москва, Бээжин, Бангкок хотуудад өртөөгөө солих хэрэгтэй бол зарим газар нь тансаг зэрэглэлийн галт тэргийг сонгон үйлчлүүлэх, ангиллаа ахиулах боломжтой юм байна.

Дашрамд сонирхуулахад Сингапур улсын паспорт дэлхий дээрх хамгийн хүчирхэг паспорт гэдэг бөгөөд 160 гаруй улсад визгүй чөлөөтэй нэвтэрдэг юм. Уг аялалыг Сингапурын аялалын компаниуд борлуулаад эхэлжээ.