МОСКВА. /TASS/. Дэлхийн хүн амын тоо ойрын 30 жилийн хугацаанд 2 тэрбумаар нэмэгдэж, 2050 он гэхэд хүн амын тоо 9.7 тэрбумд хүрнэ хэмээх таамаглалыг НҮБ-ын илтгэлд дурджээ.   

НҮБ-ын таамаглаж буйгаагаар, хүн амын нийт өсөлтийн 50 орчим хувийг Энэтхэг, Нигер, Пакистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Этиоп, Танзани, Индонез, Египет болон АНУ эзлэх аж. Түүнчлэн 2027 он гэхэд Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятадыг гүйцэд түрүүлж, дэлхийд нэгд бичигдэнэ гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Мөн Африкийн хүн амын тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.  

Дэлхийн хүн ам хөгшрөх бөгөөд энэ нь Европын болон Хойд Америкийн улсуудад хамаарна хэмээн илтгэлд дурджээ. 2018 онд 65 болон түүнээс дээш насны хүмүүс анх удаа 5 хүртэлх насны хүүхдүүдийн тоог давжээ. Хүн амын хөгшрөлтийн гол шалтгаан нь наслалт уртсаж, төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотой юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг