Александр Кимушин гэх аялагч, гэрэл зурагчин эр 10 жилийн турш дэлхийн нууцлаг, орхигдсон газар нутгаар аялж байгаа юм. Тэрээр аялсан нутгийнхаа ард иргэд дээр зочлон үүх түүх, соёлоос суралцдаг нэгэн. Сүүлийн жилүүдэд тэр аялсан газар нутгийнхаа хүмүүсийн хөрөг зургийг авч мөнхлөх болсон байна. Мөн түүний авсан хөрөг зургуудад Монгол хүмүүс ч багтсан байна. 

1. Монгол орны хойморт орших Хөвсгөл аймгийн Дархад нутгийн цаатан эмэгтэй

Дархад ястан, цаатан хүмүүс Хөвсгөл аймагт хамгийн цөөхөн байдаг. 80 насыг зооглож буй Өлзийсандаг хөгшин Хөвсгөл нутагт орших 282 цаатан хүмүүсийн нэг. Түүний 14 хүүхэд, 60 гаруй ач зээ, гуч нар нь цаатан хүмүүсийн тэн хагасыг нь бүрдүүлдэг. Өлзийсандаг хөгшин “Энэ эх дэлхийд амьдарч буй бүх л хүмүүс амар тайван, эв найрамдалтай байгаасай гэж хүсэх юм” гэжээ


2. Монголын Казак үндэстэн эр. Монгол орны өмнө хэсэг Баян-Өлгий аймаг

Сайлау Жарик 68 настай, бүргэд агнагч нэгэн юм. Тэрээр 37 жилийн туршид нутгийн ёс жаягаа даган бүргэд агнан, сургасан бөгөөд тэр хугацаандаа 9 шувуу тэжээжээ. Долоо хоногийн гурван өдөрт нь бүргэд агнадаг. Алтан бүргэд 25 жилийн настай амьтан. Салау 8-аас дээш шувуу тэжээдэггүй, мөн тэр бүргэдтэйгээ ан хийсний дараа түүнийг сулладаг бөгөөд тэд эрх дураараа дүүлэн нисэх ёстой гэж үздэг байна. Энэ нь нутгийн зан заншилийн нэг билээ. Казак ард түмэн хөрш нутаг болох Казакстан улсын хэлээр ярьдаг. Монгол оронд Казак ард түмэн 3.9 хувийг эзэлдэг жижиг иргэншил билээ.