Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ хаврын чуулганаар хуримтлагдсан олон асуудлыг нэг тийшээ шийдэх нь зүйтэй гэж үзэж эрх баригчдад шаардлага хүргүүлэхээ болсноо сэтгүүлчдэд дуулгасан юм. 

Шаардлагын хүрээнд жагсаал хийж эрх баригчдад сануулна гэв.

Мөн тэрбээр "Монголчууд бидний ардчилалаар олсон олон амжилтыг үгүйсгэсэн алхам хийж Үндсэн хууль, эрх зүйн бичиг баримтыг зөрчиж явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ашиглаж дарангуйллын зүг хөтлөж байна. Үүнийг АН эрс эсэргүүцэх болно. 60 тэрбумыг схемийг хэрэгжүүлсэн арга барилаараа хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавьж байна. Иймээс үлдсэн сонгуульт хугацаандаа ард түмний өмнө биелүүлсэн амлалтаа өчүүхэн ч гэсэн биелүүлэхийг шаардаж байна" гэлээ.

1.ЖДҮ-ийг боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан ашигласан, хууль зөрчин концессийн гэрээг байгуулж татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан албан тушаалтнуудад арга хэмжээ нэн яаралтай авахыг шаардаж байна.

2.Хувийн өмчийг дээдлэх ардчиллын үзэл баримтлалаас ухарч Эрдэнэт, Оюутолгой, Таван толгойн уурхайг улстөржүүлж Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ таслан зогсоож ард иргэдэд хохиролгүй шийдэхийг шаардаж байна.

3.Хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг томилох, солихыг дэмжиж байгаа ч гагцхүү хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэлийн зам руу явдаг учраас зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тогтоож, дарангуйлал бий болгох үйл явцыг бид таслан зогсоох болно.

4.Удаа дараа олон жил ХЗДХ-ийн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийн хариуцсан салбарын бурууг бусдад тохож, С.Зориг агсны хэрэг дээр захиалагч эзнийг нь зарлахгүйгээр замхруулах гэж байна. Энэ үйлдлийг АН чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос эрүүдэн шүүдэг, хэлмэгдүүлдэг энэ бүх үйл явдлын хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэг дээр тайлбар нэхэж байна.

5.Шударга ёс ярьдаг ч шударга бус, эрх зүйн чадамжгүй болсон, барьцаалагдсан парламент өөрөө тарах ёстой гэсэн АН-ын байр суурь хэвээрээ байгаа гэдгийг батлан илэрхийлж байна.