УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрээр "УИХ-ын гишүүн Л.Болд АН, АН-ын бүлгээс гарч буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн 8 гишүүн 7 боллоо. Иймд УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор тарж буйг мэдэгдье. Бүлэг тарсан учир АН-ын 7 гишүүн УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийн гишүүд хуралдаж, даргаараа намайг улираан сонгосон. Энэ талаарх албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлнэ. УИХ-ын дарга чуулганы нэгдсэн ухралдаан дээр үүнийг зарласнаар асуудал нэг тийш бүрэн шийдэгдэнэ. Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болсноор чуулганаас завсарлага авах эрхгүй болох зэрэг сөрөг зүйлс олон байгаа. Гэхдээ Ардчилсан намын гишүүд байна, бодлого, дүрэм нь байгаа учир сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, дуу хоолойгоо хүргэх болно" хэмээн мэдэгдлээ.