УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхийг нь дүтгэлзүүлэх асуудал яригдаж эхэллээ. Учир нь  сонгуулийн өмнө хүчингийн хэрэгт холбогдсон. Хэргийг нотлох баримтыг гэмт хэргийн шинжтэй биш гэж үзэж эрүү үүсэхээс татгалзсан шийдвэр гарсан ч хохирогчийн гомдолын дагуу УПЕГ-аас дахин шалгаж мөрдөн байцаалтанд буцаасан юм. 

Хэргийг Баянзүрх дүүргийн I хэлтэст шалгаж байна. Гэхдээ Д.Гантулга гишүүнийг УИХ-аас түтгэлзүүлэхэд хэрэг нь нотлогдсон тохиолдолд түтгэлзүүлэх юм. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эргүүлэн татна” хэмээн заажээ.