Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийжээ. Дээрхи урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Д.Гантулгыг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийн 10.00 цагт хаалттай явуулахаар товлон зарласан байна.

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан аж.