"Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тодруулбал, тус хэрэгт сэжиглэн шалгаж буй Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-нд болсон. Тус хуралдаанаар яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон юм.