Дэлхийн топ арван компанийн найм нь технологийнх. Амжилтад хүрсэн нууц нь технологи, өгөгдөлд суурилсан бизнесийн соёлыг өдөр тутмын процесс, шийдэлдээ нэвтрүүлснийх билээ.

Тэгвэл технологид тулгуурлан борлуулалтаа автоматжуулах, шинэ аргачлалыг нэвтрүүлэхийн ач тус, орчин үеийн борлуулалтын үйл ажиллагааны чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл хуваалцах “Unlock Your Sales Potential” арга хэмжээ 5 сарын 24-нд буюу маргааш зохион байгуулагдах гэж байна. 

Тус арга хэмжээнд бүхий л салбар бизнесийн борлуулалт, бизнес хөгжил хариуцсан, мэргэжилтнүүд компаниа төлөөлөн оролцох боломжтой гэдгээрээ онцлог.

Мөн дижитал шилжилтийн эринд бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимд хэрхэн уялдуулж, үр дүн гүйцэтгэлээ зөв хянах талаар мэдэж, зах зээлд давуу талаа олоход тань туслах бизнестээ тохирсон программ хангамж, шинэ боломжуудын ухаалаг шийдэл систем, дата мэдээллээ хэрхэн ашиглах талаарх шинэ, хэрэгцээт мэдээллийг нэгэн зэрэг авах боломжтой гэдгээрээ давуу талтай.

Технологи тэр дундаа өгөгдөлд суурилсан төлөвлөгөө, шийдлүүдийг багахан л ашиглахад л бизнесүүд одоо байгаа нөөцөөрөө бүтээмж болоод өсөлтийг бий болгодог гэдгээрээ шидтэй. Тэгвэл “Unlock Your Sales Potential” арга хэмжээнд бизнесийн өсөлтийг гаргахад хэрхэн анхаарах талаарх баялаг жишээ, бодит туршлагыг хэлэлцэхээр Salesforce компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан Борлуулалтын захирал Thomas Lim, Бүс нутаг хариуцсан менежер Widharma Ang, CBDx компанийн CEO Т.Оюунбаатар зэрэг зочин илтгэгчид уригджээ. 

Уг үйл ажиллагаанд оролцсоноор Монголд хувийн хэвшил, бизнес хөгжиж эхэлсэн үеэс өдийг хүртэл борлуулалт ямар үе шатуудыг давж ирэв, цаашдын чиг хандлага, вэбэд юуг анхаарах вэ? Шийдлийг бодитой ашигласан Монгол бизнесүүдийн арга туршлага зэрэг цэгцтэй ойлголтыг нэг дор хүлээн авах боломжтой. 

Арга хэмжээний талаар мэдээлэл авахыг хүсвэл сошиал хуудсаар зочлоод өөрийн мэдээллийг Бүртгүүлэх гэсэн формоор илгээгээрэй.