Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдохыг баримтыг ил болгохоор шийдвэрлэлээ. 

Тодруулбал Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архивын хөмрөгт нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1,133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1,039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргах юм байна.


Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар