Л.Дэлгэрмаа
05 сарын 13, 2026
“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн хүрээнд зохион байгуулж буй олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолын үеэр Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс хүндэтгэлийн үг хэлж, Дилав хутагтын Монгол нутгаасаа авч гарч, эдэлж хэрэглэж байгаад хожим Латтиморын гэр бүлд өвлүүлсэн эрхэм нандин өв болох шар манан хөөргийг Монголын ард түмэнд хүлээлгэн өгч, Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжүүллээ.
Үе улиран уламжилсан үнэт өвийг “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв”үзэсгэлэнгийн төв танхимд хүндэтгэлтэйгээр залж, олны хүртээл болгож байна.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.