“Добино” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлалаа

Х.Оргил
05 сарын 24, 2019

СЗХ-ны ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж нийт 19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар “Хас-Үнэлгээ” ХХК, “Ашид-билгүүн” ХХК-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэхийг зөвшөөрч, нэр бүхий 7 иргэнд “Ард даатгал” ХК-ийн, мөн 7 иргэнд “Монгол даатгал” ХХК-ийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 1 иргэнд “Практикал даатгал” ХХК-ийн ердийн даатгалын актуарчийн эрх олгов.


Мөн “Байтерек” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, “Лэндмн ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олголоо.  


Түүнчлэн “Добино” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, “Санлавмэд ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргав.

Холбоотой сэдвүүд

сзх хзх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.