ХОНЬ

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Ажлын талбарт хатуу дэг журам, шаардлага өндөр байх бололтой. Ахлах албан тушаалтнуудтайгаа хэл амаа ололцох, харилцагчидтай харилцах тал дээр сайн байна. Мөнгө, санхүүтэй холбоотой олон зүйл энэ сард болж өрнөнө.  Энэ сард уйтгарлаж, ганцаардах тохиолдлууд гарах бөгөөд үүнтэй холбоотойгоор ухамсаргүйгээр мөнгө үрэх магадлалтай. Орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарвал зохилтой. Сарын дундаас санхүүгийн байдал сайжирч нэмэгдэнэ. Зарим орлогын эх үүсвэр нээгдэж, хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэх бололтой.

ХАЙР ДУРЛАЛ, ГЭР БҮЛ: Сарын эхний арав хоногт үл ойлголцох, маргалдах асуудал гарч магадгүй. Найз нөхөд, нийгмийн амьдралдаа идэвхтэй байх боловч хайр дурлал, нөхөрлөл хоёрыг андуурахуйц үйлдэл гаргахаас болгоомжлоорой. Ажлын газрын романс үүсэх магадлал өндөр. Харин гэрлэсэн хүмүүс хайртынхаа мэдрэмж, сэтгэлд анхаарал хандуулж, өөрийгөө түүний оронд тавьж, ойлгохыг хичээгээрэй. Сарын сүүлээр харилцаагаа бат бөх, удаан настай байлгахыг хичээж илүү анхаарал хандуулах хэрэгтэй.

ЭРҮҮЛ МЭНД: Ахмад настнуудын хууч өвчин сэдрэх, зовуурилах хандлагатай. Харшил болон бэртэл гэмтлээс сэргийлээрэй. Өвчин тусч магадгүй багахан шинж тэмдгийг үл тоомсорлолгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.


ҮХЭР

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Ажил, бүтээмж удааширч, илүү их хичээл зүтгэл шаардана. Сарын дундуур өөрийн авьяас чадвар, нөөц бололцоогоороо бахархах үйл явдал тохионо. Харин сарын сүүлээр ажил мэргэжлийн холбогдолтой томоохон шийдвэрийг гаргах болно. Энэ сарын турш мөнгө санхүү эмзэг сэдэв байх бололтой. Мөнгө, санхүүгийн хэрэгцээнээс шалтгаалан сарын дундаас эхлэн дэргэдээ байгаа хүмүүсийг дарамталж магадгүй. Мөнгөнөөс болж дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаагаа сэвтүүлж болохгүй шүү. Сарын сүүлээр гэр орон, гэр бүлдээ гаргах зардалдаа анхааралтай байгаарай.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Амьдралдаа чухал шийдвэр гаргах үе. Хувийн амьдралаа цэгцэлж, ирээдүйн зорилгоо тодорхойлж одоо уулзаж байгаа хүнтэйгээ амьдрал зохиох эсэхээ шийдэх хэрэгтэй. Зарим нь буруу харилцаагаа тасалж, зарим нь шинэ харилцаа эхлүүлнэ. Гэр бүлийн харилцаанд тайван уур амьсгал ноёлох боловч мөнгө санхүүгийн асуудлаас болж бага зэрэг маргаан үүсч болно.

ЭРҮҮЛ МЭНД: Сэтгэл санаа өөдрөг, эрч хүч, урам зоригтой байх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Агаар салхинд гарч, амралт сувилалд явах зэргээр ажлын стресс, алжаал ядаргаагаа тайлахыг хичээгээрэй. Энэ сард эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байх болно.  


ХАМТАТГАХ

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Мөнгө санхүүгийн байдал энэ сарын турш маш сайн байх нь. Энэ сард санхүү мөнгийг хамгийн чухалд тавина. Хуучны, өмнөх санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Ажил хэрэгт хувь хүний нөөц бололцоо, авьяас чадвартаа үнэлэлт дүгнэлт өгч, түүнийгээ бусдад таниулахад анхаарах бололтой. Амжилт, карьерт багагүй саад учрах боловч зорилгодоо хүрч чадна.

ХАЙР ДУРЛАЛ, ГЭР БҮЛ: Хайр сэтгэлийн амьдралаасаа шалтгаалж ердийнхөөсөө илүү зөрчил, маргаантай байх бололтой. Сарын дунд хэсгээс уур амьсгал сайжирч эхлэх тул аль болох тэвчээртэй байхыг хичээгээрэй. Хүсэл тачаал нэмэгдэж, тохиолдлын бэлгийн харилцаанд татагдаж, өөрийгөө нээлттэй байлгана. Гэрлэсэн хүмүүс хайртдаа илүү их анхаарал хандуулж, гэр бүлдээ цаг зав зарцуулж, хамтын төсөвтөө анхаарал хандуулаарай.

ЭРҮҮЛ МЭНД: Аялал, жуулчлалын үеэр болгоомжтой байхыг сануулж байна. Санаандгүй осол, гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Мөн эрүүл мэндийн асуудал гарвал хойшлуулалгүй эмнэлэгт очоорой.


МЭЛХИЙ

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Ажил хэрэг бүтэмжтэй байна. Өөрийн хобби, сонирхлоо бизнес болговол амжилттай. Хамтын ажиллагаа, түншийн харилцаа сайн байх бололтой. Ажил хайж байгаа хүмүүс азтай байж, яг хүсэж байсан нь биш байж болох ч дажгүй ажлын байранд томилогдоно. Мөнгө санхүү зөрчил, маргааны эх үүсвэр болох нь амархан байх учраас дэргэдэх хүмүүстэйгээ санхүүгийн үл ойлголцол гаргахгүй байхыг сануулж байна. Сарын сүүлээр хайртай дотнын хүнээсээ санхүүгийн туслалцаа авна. Их хэмжээний зарлага, хөрөнгө оруулалтаас аль болох татгалзах хэрэгтэй.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Гэр бүл, хосуудын харилцаанд тааламжгүй үе. Хосуудын дунд зөрчилдөж, ойлголцоход хүндрэлтэй үе олон тохионо. Харин ганц бие хүмүүст тааламжтай үе ирж байна. Ялангуяа удаан хугацааны харилцаа тогтоохыг хүсэж байгаа хүмүүст сайхан боломжууд гарч ирнэ. Харин гэр бүлээ цуцлах гэж байгаа хүмүүс хэт хүлцэнгүй байх хэрэггүй. Нөхцөл байдлыг бодитоор харж, өөрт хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулах хэрэгтэй.

ЭРҮҮЛ МЭНД: Энэ сарын турш ядрангуй, эрч хүч султай байна. Гэр бүл, хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, аялалд явбал сэтгэл санаа чинь дээрдэж, эрч хүчээр сэлбэгдэнэ. Биеийн эрүүл мэндийн бүтэн үзлэгт орохыг зөвлөж байна.


АРСЛАН

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Мөнгө, санхүүгийн асуудал анхаарлын төвд байна. Ажлын талбар дээр ердийнхөөсөө түрэмгий, уур бухимдалтай байж магадгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө дарж, өөрийгөө сайтар удирдахыг од эрхэс сануулж байна. Ажил дуусахын даваан дээр саад гарч ирэх гэх мэт асуудлууд чамайг бухимдуулах бололтой. Харин энэ сард ажил мэргэжил, хамтын ажиллагаатай холбоотой гарах өөрчлөлтүүдэд нээлттэй байгаарай. Учир нь чамайг сайн зүйлд хөтөлж, үр дүнгүй хамтын ажиллагаа, сэтгэл ханамжгүй ажил гэх мэт зүйлсээс салгана.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Хосын харилцаа зөрчил, маргаантай байх бололтой. Үл ойлголцол, хэрүүл маргаан гарсан аль болох уян хатан, тайван байх хэрэгтэй. Гэр бүл, хосын харилцааны чинь хамгийн том дайсан бол чиний эго байж магадгүй. Энэ хугацаанд хостой, гэр бүлтэй хүмүүс харилцаандаа тустай санаачлага гаргаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин ганц биечүүд тогтвортой харилцаа тогтоох, гэрлэх гэх мэт шийдвэр гаргахад таагүй. Хуучин харилцаагаа сэргээх, хилийн чанадад байгаа хэн нэгэнтэй харилцаагаа сэргээх магадлал өндөр байна.

ЭРҮҮЛ МЭНД: бие, сэтгэлээрээ ядарч, сульдан уур бухимдалтай байх бололтой. Агаар салхинд гарч, ажлын амралтаа авч амсхийх хэрэгтэй. Гэр бүл, дотны хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж, сэтгэлээ сэргээгээрэй. Гэр бүлийн дулаан уур амьсгал таны стресс бухимдал, ядаргааг тайлах болно.


ОХИН

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Ажил хэрэгт гаргасан хичээл зүтгэлтэйгээ тэнцэх хэмжээний үр дүн авч чадахгүй байгаа мэт санагдана. Өөрөөр хэлбэл, дутуу үнэлэгдээд байгаа мэт санагдах бололтой. Ажлын хамтрагч, дээд доод албан тушаалтнуудтайгаа харилцахдаа тайван, хүлээцтэй байгаарай. Санхүүгийн байдал чинь чиний хичээл зүтгэлээс шалтгаалах бөгөөд орлого нэмэгдэж эхлэх нь тодорхой байна. Ажилтай холбоотой зорилго чиглэлээ өөрчилж, ашиггүй төслөө зогсоох хэрэгтэй.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Гэр бүл, хостой хүмүүс бодлогогүй үг, үйлдлээсээ болж хайртай хүнээ гомдоох бололтой. Гэвч үүнийг буцаах боломжгүй болсныг чи сүүлд нь ойлгоно. Үүнийг засаж залруулах ганц арга нь өөрийн хандлагаа өөрчлөх юм. Хайр сэтгэлийн харилцаандаа илүү хариуцлагатай, бодолтой байх хэрэгтэй болно. Хэн нэгний зүрх сэтгэлийг эзэмдэхээр хичээж байгаа бол тийм ч амар хялбар байхгүй бололтой. Харин ганц биечүүд алсын зайны эсвэл өөр хэл соёлтой хүнтэй хайр сэтгэлийн романс үүсгэх магадлалтай.

ЭРҮҮЛ МЭНД: Стресс, сэтгэл зүйн асуудлууд хоол боловсруулах системд муугаар нөлөөлж магадгүй учраас идэж уухдаа анхааралтай байгаарай. Амин дэм, авч хэрэглэвэл сайн.


ЖИНЛҮҮР

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Ажил хэргийн тал дээр энэ сард нэлээдгүй амжилттай байх ба мэргэжлийн нэр хүнд өсөж, урт хугацааны төслүүд дээр ажиллаж эхлэх нь. Нөлөө бүхий баг хамт олон, томоохон компанит ажилд гар бие оролцох боломж гарах хэдий ч анхаарал болгоомжтой, хянуур байхыг сануулж байна. Бага зэргийн зөрчил маргаан үүссэн ч тэвчээртэй, хүлээцтэй хандаж, эхэлсэн зүйлээ дуусгаж ард нь гарах хэрэгтэй. Сарын дундуур карьерт чинь шийдвэрлэх, чухал мөч ирж магадгүй. Энэ нь сайн муу аль ч байж болзошгүй. Мөнгө санхүү сайн байх хэдий ч гэр бүл, аав ээжээсээ хамааралгүйгээр санхүүгийн хувьд бие даасан байх хэрэгтэй.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол, маргаан олон тохионо. Энэ сард чиний эрч хүч нэлээн барагдаж магадгүй учраас сайн сайхан зүйлсийг эрж хайх, зугаатай сэтгэлд таатай зүйлсийг хийх, өөрсдөдөө амралт өгөхийг эрмэлзэх хэрэгтэй. Сарын эхний арван хоногт нэлээдгүй гарз хохирол, хүчтэй маргаан гарч магадгүй учир дотно ярилцахыг эрмэлзэж, итгэлцлийг бий болгохыг хичээх хэрэгтэй. Бүх зүйлд уучлал хамгийн чухал гэдгийг санаарай. Харин ганц бие хүмүүс энэ сард ганцаараа л байсан нь дээр. Албан ёсны харилцаа эхлүүлэх, сүй тавих, гэрлэхэд тийм ч таатай сар биш болохыг од эрхэс сануулж байна.

ЭРҮҮЛ МЭНД: Энэ сард эрүүл мэндийн хувьд сайн байх нь. Шаардлагатай гэвэл эрүүл мэндийнхээ төлөө их зарлага гаргасан ч чи алзахгүй. Сарын сүүлээр хууч, архаг өвчин сэдэрч магадгүй. Сэтгэлээ амар тайван байлгаж, оюун санаагаа таагүй зүйлсээс чөлөөлөхийг хичээгээрэй.


ХИЛЭНЦЭТ

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Сарын турш ажил мэргэжлийн хувьд маш сайн байх төлөвтэй байна. Тушаал дэвших магадгүй ч зарим тохиолдолд дээд удирдлагуудтайгаа болон бизнесийн хамтрагчидтайгаа учраа ололцоход хэцүүхэн байх нь. Энэ үеэр ажил мэргэжлийн шинэ салбар олж жижиг сажиг зүйлстэй зууралдалгүй, урт хугацааны ажил эхлүүлэхэд таатай. Гэвч өөрийн сурсан мэргэжлээс нэг их холдохгүй байвал зохистой. Чиний хичээл зүтгэл ямар чухал зүйл болохыг өөрөө эхлээд ойлгох нь чухал. Учир нь зарим тохиолдолд хичээл зүтгэл санасан шиг үр дүн авчрахгүй байх боломжтой. Сарын сүүлээр ажлын амжилт нэмэгдэх бөгөөд ашиг орлого сайн байна.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Энэ сар хувьд романтик, мөрөөдсөн шиг нь сар байна.  Гэр бүлтэй хүмүүсийн хувьд эцэг эх чинь хувийн амьдралд хэт оролцож, эсвэл хайртад чинь сэтгэл дундуур байж магадгүй. Зарим нэг өмч, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үл ойлголцол, асуудал гарч болзошгүй. Энэ бүх зүйлд хос чинь хэр уужим, хэр уян хатан хандаж байгааг ажиглах хэрэгтэй. Гэхдээ сарын сүүлээр хайр дурлал, гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлууд сайнаар шийдэгдэнэ.

ЭРҮҮЛ МЭНД: Гэр бүл болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж стресс нэмэгдэх нь. Хоол боловсруулалт муудаж, ходоодны хүчил нэмэгдэх магадлалтай тул хөнгөн дэглэм барих нь зүйтэй. Хууч өвчин сэдэрч, бие тавгүйтэж болзошгүйг сануулж байна.


НУМ

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Мөнгө санхүүгийн хувьд энэ сар мөнгөтэй холбоотой асуудлаа цэгцлэхэд нэн тохиромжтой. Мөн өөрийн мөнгө олох арга барил, эх үүсвэр, материаллаг хэрэгцээгээ хэрхэн хангадаг зэргээ нухацтай бодох хэрэгтэй. Сарын хоёр дахь хагасын эхний өдрүүдэд юмс сайнаар өөрчлөгдөх бөгөөд ажил мэргэжлийн хувьд шинэ боломжууд нээгдэж, удирдлагууддаа сайхан сэтгэгдэл төрүүлж, урамшуулал ч авч магадгүй. Тиймээс ажилдаа идэвхтэй байх хамгийн тохиромжтой цаг байх нь. Гэхдээ ажил мэргэжилтэй холбоотой асуудлууд болон гарын үсэг зурахдаа анхаарал болгоомжтой, хянуур байхыг од эрхэс сануулж байна. Ажил хэргийн хамтрагч, хамтран ажиллагсадтайгаа болгоомжтой, бодолтой харьцах нь зүйтэй.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Хайр дурлалын хувьд аливаа зүйлс амархан байхгүй нь. Сарын эхний хагаст хайр дурлал түгшүүртэй байж магадгүй, тиймээс энэ нь хайрттайгаа хамтдаа төлөвлөж, нэг чигт харж амьдрахад улам хэцүү болж ирнэ. Ганц бие хүмүүс өөрийн зүрх сэтгэлийг ялан дийлэх гэсэн хэцүү мөч тохиох нь.  Хэрэв ямар нэг албан биш харилцаатай бол сэтгэлээ илчлэхэд тохиромжтой цаг байх болно. Мөн өөрийгөө хайр дурлал, үнэнч байдал, харилцан итгэлцэл зэрэгт ямар үзэл бодолтой явдаг, ямар сэтгэл хөдлөлөөр ханддагаа бодож эргэцүүлэх цаг.

ЭРҮҮЛ МЭНД: Амрах, бясалгах болон сэтгэл зүйн дасгал хийхэд нэн тохиромжтой. Аялал зугаалгаар явахдаа гэнэтийн зүйлсэд бэлтгэлтэй байж, яаралтай тусламжийн хайрцгаа авч явахаа битгий мартаарай.  Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй.


МАТАР

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Гадаадад мэргэжил дээшлүүлэхээ сурахад тааламжтай. Учир нь дотоод харилцаанаас илүү гаднын хүмүүстэй харилцах харилцааг илүү бүтэмжтэй байна. Карьертай холбоотой эртний төслүүд дуусч, шинэ төсөл гарч ирнэ. Гэхдээ шинэ төсөл гэдэг нь мөнгөтэй холбоотой шинэ асуудлууд гарч ирнэ гэсэн үг учраас төсөөлснөөс удаанаар хэрэгжиж ч магадгүй. Мөнгөтэй холбоотой асуудалд дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв та ямар нэг байгууллагын санхүүг барьж байгаа, хэн нэгний мөнгийг хариуцаж эсвэл банкинд ажиллаж байгаа бол энэ нь зээл өгч, авахад тохиромжгүй үе байх болно.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Таатай сар байх нь. Хайрттайгаа гадуур гарч, зугаалж, хамтдаа амрах хэрэгтэй. Гэрлэсэн хүмүүсийн хувьд аялалд явж, кино театр үзэсгэлэнд очих зэргээр хайртдаа цаг заваа зарцуулаарай. Ганц бие хүмүүс өөрөөсөө илүү өндөр боловсролтой болон хуулийн талын хүмүүст татагдах хандлагатай. Энэ сард гэрлэлтээ батжуулж, эсвэл харилцаагаа албан ёсны болгоход таатай байх нь. Тогтвортой бус харилцаа болон, хайраас илүүгээр мөнгийг илүүд үздэг харилцааны хувьд байдал хурцдаж, салж сарниж ч магадгүй.

ЭРҮҮЛ МЭНД: Сарын эхээр эрүүл мэндэд онцын өөрчлөлт гарахгүй. Гэхдээ сарын сүүлд зүрх болон цусны эргэлттэй холбоотой өвчин сэдэрч магадгүй. Ямар нэг зүйл эвгүйрхэх л юм бол шууд эмчид хандахыг од эрхэс сануулж байна.


ХУМХ

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Хайр дурлалын тал дээр маш таатай үе. Хэн нэгнийг хайж байгаа ганц бие хүмүүс өөрийнхөө галзууртлаа хайрлаж дурлаагүй хүнтэйгээ хэт түргэн харилцаанд орж, гэрлэлтэд яарах хандлагатай байгаа учраас сэтгэл зүрхээ сонсож, тайван бас хянамгай байхыг сануулж байна. Сонирхолтой хүмүүстэй уулзаж, нийгэмд идэвхтэй байх хэрэгтэй. Сарын сүүлээр хайр дурлалын амьдрал гэрэлтэж эхлэх бөгөөд хайрт чинь аливаад ул суурьтай хандаж эхлэх нь. Гэр бүлийн харилцаанд тайван уур амьсгал ноёлох болно.

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Ажил мэргэжилд сайн зүйлс тохионо. Ажлын үр дүнгээс шалтгаалан тэр хэмжээгээр цалинжина. Мэргэжлийн тал дээр ямар нэг үл ойлголцол бий болж болзошгүй. Сарын сүүлээр ажлын эрч хүч нэмэгдэж, ажлын цагаа богиносгож үр дүнтэй ажиллах болно. Гэхдээ нөгөө талаас хамтран ажиллагсадтайгаа болгоомжтой харьцаж, өөрөө удирдах үүрэгтэй биш ч удирдаж явуулдаг хүмүүстэйгээ харилцаагаа хянахад гэмгүй. Аливааг өөр өөр өнцгөөс харснаар хүмүүстэй ойлголцоход туслах болно. Зарим найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа харилцаагаа тасалж магадгүй ба бусад бүлэг холбоо, нөхөрлөлүүдтэйгээ болгоомжтой харилцсан нь дээр.

ЭРҮҮЛ МЭНД: Эрүүл мэнд сайжирна. Ингэснээр ажлын цагаа багасгаж, эрүүл мэнддээ илүү их цаг гаргахад таатай байна. Бясалгал хийж, өөрийн оюун санаагаа цэгцлэхэд цаг гаргаарай.


ЗАГАС

АЖИЛ ХЭРЭГ, МӨНГӨ САНХҮҮ: Ажил мэргэжлийн хувьд өөрчлөхөд бэлэн гэж бодсон зүйлсээ өөрчлөхөд хамгийн тохиромжтой үе. Сарын сүүлээс гадаадад мэргэжил дээшлүүлж магадгүй. Үүнээс үүдэн ямар нэг гадаадын хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллах боломж гарч ирэх нь. Нөгөө талаас өөрийнхөө өөр улстай бизнесийн харилцаа тогтоох сонирхлоо биелүүлэх боломж байж болох юм. Энэ сард шалгалтад хамрагдаж, ажлын ур чадвараа нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа байгууллагадаа илүү сайн ажлын байр онилж магадгүй. Илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах арга барил олж удирдлагуудтайгаа илүү сайн харилцаатай болох хэрэгтэй. Энэ сарын турш мөнгөн орлого нэмэгдэж одоо хийж байгаа ажлаасаа сайн цалинжих бололтой.

ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ: Хайрттайгаа хамт ажилладаг хүмүүсийн хувьд стресстэй өнгөрч магадгүй. Романтик боловч албаны ийм харилцаа нь та хоёрт эрх тэгш бус байдлыг авчрах болно.  Үл ойлголцлын гол сэдэв мөнгөтэй холбоотой байх нь. Хэн хэн нь эрх тэгш байхыг эрхэмлээрэй. Хамтран ажиллагчдаа сэтгэлтэй бол энэ сард болгоомжтой байх хэрэгтэй. Романтик байдлаасаа болж байдлыг хүндрүүлж болзошгүй. Ганц бие хүмүүс сэтгэлийн таашаал, дур хүсэл нэмэгдэх хандлагатай байна.

ЭРҮҮЛ МЭНД: Сэтгэл гутрал, ажлын ачааллаас болж бие тавгүйрхэх хандлагатай. Хоолны дэглэмдээ илүү их анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хий. Эмчийн зөвшөөрөлгүй өвчин намдаагч, нойрны эм бүү хэрэглээрэй.