АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард Азийн таван орноор айлчлах тов гаргалаа. Айлчлалын зорилго нь худалдааны бодлого, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужин хөгжүүлэх хөтөлбөрийн талаар хэлэлцэх гэнэ. Энэ талаар Цагаа ордноос өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. 

Ноён, хатагтай Трамп Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам, Филиппин болон Хавай гэсэн орнуудаар арваннэгдүгээр сарын 3-14-ний хооронд очих аж. Трамп өнгөрсөн нэгдүгээр сард албаа авснаас хойш Ази бүсийн орнуудад анх удаа Ерөнхийлөгчийн үүргээр очих гэж буй. 

Эх сурвалжуудын мэдээлснээр Ази дахь эрх чөлөө, ил тод байдал АНУ-ын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөөтэйг сануулах айлчлал юм байна. Түүнчлэн Трамп Хойд Солнгосыг цөмийн зэвсгээс нь салгахын тулд олон улсын хамтын ажиллагааг чангатгах зорилготой. Тиймээс cй гэж ажиглагчид үзлээ. 

Ерөнхийлөгч Вьетнамд болох APEC, Филиппинд болох ASEAN-ы хуралд оролцоно.