Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн өнөөдрийн шинэчилсэн мэдээгээр 2019 оны 05 сарын 19-ний өдөр салхины хурд 10-15 м/с, орох хур тунадасны хэмжээ багасаж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй гэсэн нөхцөл байдлын дүгнэлттэй байна.

Иймд өнөөдрийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх орон нутгийн тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг цуцалж, мэргэжлийн ангиудыг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгожээ.