УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН оролцохоо өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүгийн дарга Д.Тогтохсүрэн нөхөн сонгуульд оролцох хүсэлт бүхий албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд авчирч өглөө.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын 42 дугаар тойргоос манай намаас сонгогдсон Д.Гантулга гишүүн өнгөрсөн жил өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Ингэснээр тус тойргийн нөхөн сонгуулийн ирэх 6 дугаар сарын 30-нд хийхээр товлосон. Үүний дагуу МАН Бага хурлын 4 дүгээр хуралдаанаа өчигдөр хийж, Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоо албан ёсоор шийдвэрлэсэн. Сая Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох бичиг баримтаа гардуулж өглөө. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гадгээ мөн Бага хурлаар шийднэ. Өнөөдрийн байдлаар хэнийг дэвшүүлэх тухай яриагүй байна. Нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн хүн алга. Энэ тойрогт судалгаа хийж байна. Хэд хэдэн хүнийг ярилцаж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг мөн" хэмээлээ.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгууль 2019 оны 6 дугаар сарын 30-нд болох юм.

Мэдээллийг шууд дамжуулж байна.