“БНХАУ-ын дарга Ши Жинпин АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг сүр бадруулан зохион байгуулсны зэрэгцээ хоёр орны удирдагчид хоёр улс огт өөр өөр чиглэлд явж буйг анзаарахгүй байх хэцүү” хэмээн The New York Times-ийн Энтони Дж.Блинкен бичжээ.

“Д.Трамп хана барих тухай бодож байхад Ши гүүр барих тухай бодож байна” хэмээн тэрээр нийтлэлдээ бичсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр Ши БНХАУ-ыг шинэ чөлөөт худалдаа, даяаршлалын өмөг түшиг хэмээн зарласан. Түүний “Нэг бүс-нэг зам” санаа нэг триллион ам.долларын хөрөнгө оруулалтыг Ази Европын харилцааг сайжруулах буюу тэднийг холбосон далайн маршрут, төмөр зам, гүүр, авто замын хөрөнгө оруулалтад зарцуулна хэмээн таамаглаж байгаа” тухай нийтлэлд бичжээ.

“Д.Трампын захиргаа нь НҮБ-ын ач холбогдлыг бууруулж, Транс номхон далайн түншлэлийн гэрээнээс гарч, Парисын цаг уурын тухай хэлэлцээрээс татгалзаж, Ирантай хийсэн цөмийн хэлэлцээрээс гарах гэж оролдож, Европ Азид Америк дахь гол холбоодыг асуудалд оруулж, ДХБ-ын үүрэг, олон улсын худалдааны хэлэлцээрийг багасгаж, цагаач иргэдийн хаалгыг хаасан” тухай мөн бичжээ.

Харин ноён Ши яасан? Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар манлайллыг гартаа авч, ДХБ-ын маргаан шийдвэрлэх системийг нэвтрүүлж, Дэлхийн банк болон ОУВС-д Хятадын оролцоог нэмэгдүүлсэн” тухай нийтлэгч бичиж байна. Хятад улс нь НҮБ-ын гол хөрөнгө оруулагч, энхийг сахиулах үйл ажиллагаанд тэргүүлэх хувь нэмэр оруулагчдын нэг болоод байна. Үүнээс гадна Ши дэлхийн томоохон эрдэмтэн, шинийг санаачлагчдыг Хятад руу ирүүлэх ажлыг хийж байна.

Хятад улс “Бусад орны хувьд шинэ сонголт” болно хэмээн Ши хэлж байна. Мөн “Олон улсын гол арбитр болно” хэмээн тэмдэглэж байна.

БНХАУ-ын хөгжлийн замд маш их хэмжээний өр, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал, эдийн засгийн удааширч буй өсөлт, бага бүтээмж, төрийн өмчит үр ашиггүй байдал, уур амьсгалын таагүй нөхцөл, дарангуйллын дэглэм зэрэг зарим системийн сул талууд байна хэмээн Блинкен нийтлэлдээ бичжээ.

“Д.Трамп Хятадад зай тавьж өгч буйн зэрэгцээ XX зууны хоёрдугаар хагасыг тодорхойлж байсан олон улсын либерал дэг журам нь либерал биш дэг журамд зайгаа тавьж өгч магадгүй” хэмээн тэрээр нийтлэлээ төгсгөсөн байна.