Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны долоодугаар сарын 25-26-нд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо болох Шашны эрх чөлөөний асуудлаарх сайд нарын олон улсын анхдугаар бага хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеогийн урилгаар оролцож байна.

Тэрбээр бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Энхтайвны корпусын захирал хатагтай Ж.Олсен, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Э.Ройс, Конгресс дахь Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус болон Конгресс, Америкийн Засаг захиргааны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь цаг үеийн харилцан сонирхсон асуудлаар ярилцана хэмээн тус яамнаас мэдээллээ.