Х.Оргил
12 сарын 13, 2018
Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улс дахь албан ёсны айлчлал болж байгаа билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар,Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг болон БОАЖЯ, ЗТХЯ, ИНЕГ, ГХЯ-ны төлөөлөл багтаж буй юм.
Өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Япон-Монголын бизнес форум"-д оролцлоо. Энэ үеэр тэрбээр хөрөнгө оруулагчдад хандан "Монгол улс алдаа гаргаж хөрөнгө оруулагчдыг алдаж байсан удаатай. Одоо бид алдаан дээрээ суралцаж бүх салбарт маш сайхан боломжийг бий болгохоор хүчин чармайлт гаргаж байгаа" гэдгээ дуулгалаа.
Мөн тэрбээр бид ардчилсан учраас төр засгаа шүүмжлэх боломж иргэдэд бүрэн бий. Гэхдээ бодит байдал дээр болохгүй бүтэхгүй зүйл ховор. Тухайлбал 1990 оноос 2005 он хүртэл хямрал үргэлжилсэн. Үүнийг бид зууны хямрал гэж үздэг. Гэтэл 2012-2016 онд Монгол улсын эдийн засаг 900 хувиар өсч байсан удаатай" хэмээн тайлбарлалаа.
Японы хөрөнгө оруулагчид энэ удаа Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, машин механизм, дэд бүтэц, байгаль орчин, үл хөдлөх хөрөнгийн гэх зэрэг салбарыг түлхүү сонирхож байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.