Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд орсон автомашины жолоочийг найман мянган төгрөгөөр торгодог байсан. Харин өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар дугаарын хязгаарлалттай машинаар дугаарын хязгаарлалттай зорчихыг хориглосон тэмдэгтэй бүс рүү орсон жолоочид 20 мянган төгрөгийн торгууль ноогдуулах юм байна.