Б.Баясгалан
03 сарын 15, 2019
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмыг хэрэгжүүлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
Мэргэшсэн жолооч гэхээр зөвхөн том оврын буюу автобус, ачаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын мэргэшил дээшлүүлсэнийг хэлдэггүй. Жижиг тэрэг байсан ч такси үйлчилгээ эрхэлдэг бүхий л жолооч нар тус тасагт мэргэшсэн жолоочийн шалгалт өгч, үнэмлэх авах ёстой аж.
Өөрөөр хэлбэл, B болон С ангилалын дагуу бага оврын машин жолоодож, ашиг орлого олдог л бол мэргэшсэн байх шаардлагыг тавьдаг байна. Улсын хэмжээнд 50 орчим мянган хүн мэргэшсэн жолооч болсон талаар Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга Б.Баярмагнай хэллээ.
“Нисдэг машин” худалдааны төвийн гуравдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Автотээврийн Үндэсний төв”-ийн Мэргэшсэн жолоочийн тасагт өдөрт 100 орчим хүн шалгалт өгөхөд, ердөө 40 орчим хувь нь л тэнцдэг байна.
Жолооч нар өөрт ойрхон, итгэмжлэгдсэн авто сургуулиудад хандаж, сургалтад 168 цаг буюу 21 өдөр хамрагдах боломжтой. Харин шалгалтаа тухайн тасагт ирж өгдөг. Сургалтын зардалын тухайд нэг багшид зориулсан цалин болоод ангилал дарахад 180 орчим мянган төгрөг болдог. 21 хоногоо хуваахад нэг хүнд 7000 орчим төгрөг зарцуулсан байдаг гэв. Шалгалтын хураамж 9900 төгрөг төлнө. Улмаар шалгалтдаа тэнцсэн тохиолдолд үнэмлэхний үнэ 12500 төгрөг, тэмдэгтийн хураамжид 1000 төгрөг төлнө. Ингээд нийтдээ 23400 төгрөг төлөх аж.
Мэргэшсэн жолооч болсноор автотээврийн салбарт мөрддөг 65:95 гэсэн стандартын шаардлагыг хангана. Нөгөө талаас ажлын байраар бүрэн хангахаас гадна, ур чадвартай болдог. АНУ, Австрали, БНСУ-ууд бүгд л энэ жишгээр сургалт явуулж, шалгалт авдаг байна.
Тестийн хувьд бүх ангиллууд тусдаа учир шалгалтдаа бэлтгэх, шалгалтаа өгөхөд тун ойлгомжтой байх аж. Шалгалтын хувьд жолооч нарт нийцсэн байхаас гадна, тест, гарын авалга бэлтгэсэн байдаг. Шалгалтын тестед авто тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, стандарт, дүрэм журам, иргэний хууль, эрүүгийн хууль, даатгалын хуулиуд багтдаг.
Мэдээж эдгээрийг багцалсан гарын авалга, тест, гар утасны аппликейшнийг гаргажээ. Тиймээс жолооч нар шалгалтын өмнө сайн уншиж байж цахим тестээ өгөхийг тус тасгаас санууллаа.
Сүүлийн үед цахим сүлжээгээр “Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг мөн анхууруулав.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв
Сэтгэгдэл бичих (11)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.116] ・ 2022.10.03 Хариулах
dugaar helj ogooch
Зочин [202.55.188.116] ・ 2022.10.03 Хариулах
onloinoor yaj bvrtgvvleh we
Зочин [202.55.188.116] ・ 2022.10.03 Хариулах
mergeshsen gargaj ogoh hvn bain uu
Зочин [202.126.88.64] ・ 2021.08.31 Хариулах
mregeshsen vnemlehnii hugtsaa yaaj shalgah wee
Зочин [202.126.89.59] ・ 2020.01.09 Хариулах
Ene stever luivar st ei.archaagui amitad.amarhan mungu olon gesen zohiol.uur yu ch bhgui.munguur shuud zardag.baraa shig.biznes.bolih heregtei.uneheer Olon jil joloo mushigaad shaardlaga hangasan hund shuud unegui avah estoi
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
Холбоотой мэдээ
Зөвлөгөө
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо сэргээх заавар
Б.Баясгалан ・ 11 сарын 11, 2020
Технологи
Мэдээд аваарай: Автомашиныг өндөрлөхийн ач тус, хор хохирол
Б.Баясгалан ・ 08 сарын 07, 2020
Нийгэм
Ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, жолооч нарын гар утсанд мессеж илгээдэг боллоо
Б.Баясгалан ・ 01 сарын 07, 2020
Нийгэм
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлжээ
Х.Оргил ・ 08 сарын 30, 2019
Нийгэм
Daewoo маркийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ
Х.Оргил ・ 09 сарын 27, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.