Дун юань компанийн хууль бус асуудлаар Хан-уул дүүргийн давж заалдах шатны шүүх хурал дөнгөж болж дууслаа.

Шүүхээс хохирогч аймгийн БОАЖГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уурхайн даргыг биш компанийг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргалаа.

Мөн 15 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. 

“Дун Юань” гэх энэ компанитай 2012 оноос хойш тэмцэж, тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүсэлтээ Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан шаардлага хүргүүлж байсан ч үр дүнд хүрэлгүй  өдийг хүрсэн билээ.