Б.Баясгалан
04 сарын 10, 2021
Хатуу хөл хорио болон коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан "Хөл хорионы үеэр олон хүнийг хөдөлгөөнд оруулахгүйн тулд 15 хоног вакцинжуулалтыг зогсоох ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж, шийдвэр гаргасан. Вакцин дуусаагүй, 192.000 тун вакцины нөөц байгаа.
Вакцины нөөц байгаа ч 4 дүгээр сарын 09-нд орж ирэх 300.000 тун вакцин, 12-нд орж ирэх 300.000 тун вакцины татан авалт тодорхой хугацаагаар хойшилсон. Бид иргэдээсээ нууж хаасан зүйл байхгүй" хэмээлээ.
Түүний хэлсэн үгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Нийт 600.000 тун вакцины татан авалт хойшлогдлоо. Цар тахлын энэ хүнд үед дэлхий нийтээрээ коронавирусийн эсрэг вакцины хомсдолтой байгаа учир вакцины нийлүүлэлт хойшлогдож байна. Энэ нь биднээс шалтгаалаагүй гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.