УОК-ын дарга С.Амарсайхан замын хөдөлгөөнд QR кодоор оролцуулахад бэлтгэхийг тушаажээ

Б.Баясгалан
04 сарын 24, 2021

Улаанбаатарт тогтоосон хөл хориог 14 хоногоор сунгаж, 5 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл дээрх хугацаанд үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагын ажилчыг QR код бүхий эрхээр авто машинаараа хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийж эхэлжээ.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан тушаал гаргажээ.

Тус тушаалд:

"Хөл хорионы үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар хөдөлгөөнд QR кодоор оролцоход бэлтгэж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсугай.

Замын хөдөлгөөнд QR кодоор оролцох бэлтгэл хангах, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, төрийн байгууллага хуулийн этгээд, мргэдэд олгох ажлыг 4 дүгээр сарын 25-ны дотор бэлтгэж, танилцуулахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даалгасугай" гэжээ.

Өнгөрсөн 14 хоногийн хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид QR кодоор биш, машины дугаарын тэгш, сондгойгоор ээлжлэн хөдөлгөөнд оролцсон. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.