Б.Баясгалан
05 сарын 03, 2021
УОК-ын Ажлын хэсэг өчигдөр орой хуралдаж, хөл хориог сунгах эсэх талаар хэлэлцжээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "УОК-ын Ажлын хэсэг 5 дугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн. Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал.
Хөл хориог суллах үед буюу 5 дугаар сарын 08-нд Улаанбаатарын 18-аас дээш насны нийт иргэний 55 хувь нь коронавирусийн эсрэг вакцины 2 тунгаа, 80-90 хувь нь эхний тунгаа тариулсан байх болно" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.
УОК-ын ажлын хэсэг 5-р сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн.
— Ganzorig (@GanzoTg) May 2, 2021
Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал.
Энэ үед УБ-н 18+иргэдийн 55%-нь 2 тунгаа, 80%-90% нь эхний тун авсан байна. pic.twitter.com/K622UQUf89
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.