Б.Баясгалан
02 сарын 20, 2021
Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас сулруулна. Энэ үеэр ямар журам мөрдөх, ямар байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн нээх талаар УОК өнөөдөр хуралдаж, олон нийтэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ц.Ганзориг "Аж ахуйн нэгжүүдэд зориулсан нийтлэг журмыг гаргасан. Нэлээд урт учир одоо нэг бүрчлэн танилцуулахад их цаг авна.
Тухайлбал, тоглолт зохион байгуулах ААН-д очих журамд тухайн заалныхаа 50 хүртэлх хувийг дүүргээд кино үзүүлж болно, тоглолт хийж болно. 3000 хүний багтаамжтай "Улаанбаатар палас"-т 1500-гаас хэтрэхгүй хүнтэйгээр тоглолт зохион байгуулна гэсэн үг.
Хүн хоорондын зайгаа бариад, 30-50 хувийн дүүргэлттэйгээр тоглолт, үзвэр үйлчилгээг зохион байгуулна. Олон нийтийг хамарсан аялал зугаалгыг хязгаарласан. Гэр бүлийн зэрэг цөөн хүн аялж, амарч болно. Тиймээс амралтын газрууд нээгдэнэ" хэмээлээ.
Гэхдээ иргэд заавал амны хаалт зүүж, зай барьж, гараа ариутгах шаардлагатай.
Хоёрдугаар сарын 23-наас дараах 5 үйл ажиллагаанаас бусад нь нээгдэнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.