Аргын тооллын дөрөвдүгээр сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Их морь одтой, цагаан хулгана өдөр.Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. 

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багшшавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэдсайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана,үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.