Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлж эхэллээ:

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилготой юм. Энэ удаагийн шалгалтыг Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хийлэ.

Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1 аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ.

Иймээс Нийслэлийн тээврийн газраас хувиараа такси үйлчилгээ хийхгүй байхыг сануулав.