Дүүрэг бүрт нэг цэг ажиллаж, 60-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар боллоо

Б.Баясгалан
04 сарын 12, 2021

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж буй.

Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болжээ.

Тодруулбал,

1. Баянзүрх дүүрэг -133 дугаар сургууль

2. Баянгол дүүрэг -20 дугаар сургууль

3.  Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв

4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо

5. Сонгинохайрхан дүүрэг – 9 дугаар сургууль

6. Сүхбаатар дүүрэг -11 дугаар сургууль,

7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,

8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв

9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулна.

Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Манай улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакциныг эрчимтэй хийж эхэлсэн ч хатуу хөл хорионы 15 хоногийн хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрөөс дүүрэг бүрт нэг цэг ажиллаж, 60-аас дээш насны иргэдийг вакцинжуулахаар болжээ.


Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна. 

- Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль

- Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль

- Чингэлтэй дүүрэгт 50 дугаар сургууль

Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.