Х.Оргил
09 сарын 08, 2020
"Ebarimt” аппликейшнаар хүсэлтээ илгээсэн иргэдийн "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдөр (2020.09.08)-өөс дансанд нь орж эхэлжээ.
Ногдол ашиг аваагүй иргэд ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын гурав хоногт багтаан шилжүүлэх аж.
Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг тулган баталгаажуулж, 857.491 иргэний ногдол ашгийн мөнгийг арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн тухай "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" компаниас мэдээлсэн билээ.
Үнэт цаасны компанид дансаа нээлгэж байсан ч ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авахаа баталгаажуулаагүй 600 мянга гаруй иргэн байгаа юм. Хэрэв таны дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах алхмуудыг хийх боломжтой. Үүнд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.