Х.Оргил
02 сарын 13, 2019
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “Эерэг өөрчлөлт” аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд нийслэлийн Тээврийн газар, “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг нэмэгдүүлэх зорилгоор “Хандлага, харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг өнөөдөр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ийн 1 дүгээр баазын 320 жолоочийг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд "Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллагын 1680 жолоочийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.