Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд 43.800 сурагч бүртгүүлэн оролцсон билээ. Шалгалт өгсөн амжилтаараа энэ удаа Дорнод аймаг тэргүүлсэн билээ.  Тэр дундаа тус аймаг Монгол хэл, Математик, Хими, Биологи, Физик, Нийгмийн ухаан, Гадаад хэл гэсэн долоон хичээлээр манлайлж 11 хүүхэд 800 оноо авсан байна.

Энэхүү амжилтыг Дорнод аймгийн удирдлагууд үнэлж, 2015 оноос эхлэн жил бүр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч бүрт 1 сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарт 500 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн ажээ. Энэхүү уламжлал ёсоор ЭЕШ-т 800 оноо авсан 11 сурагч, бэлтгэсэн 11 багшид мөнгөн шагнал гардуулжээ.