ЭЕШ өгөх сурагчдын дунд шалгалтын айдас, түгшүүрт өртөх нь ихэсчээ

Төгсөх ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө утсаар болон, чатботоор өгч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан хүмүүсийн 90-ээс илүү хувь нь хүүхдүүд байна.

Тэдний 67 хувь нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө хүсч ханджээ. Түүнчлэн эцэг эх гэр бүлийн асуудалтай холбоотой дуудлагууд түлхүү байгааг сэтгэл зүйчид хэлж байлаа. 

Чатбокс зөвлөгөөнд хамрагдагсад:

Мэдээллийн ангилал

Хэлбэр

Тоо

Нийт


Мэдээлэл хүссэн зөвлөгөө

Чатбокс үйлчилгээний талаарх мэдээлэл

11

14


Холбогдох байгууллагын хаяг, мэдээлэл

2


Сэтгэл зүйчийн цагийн хуваарь

1


Сэтгэл зүйн зөвлөгөө

Үе тэнгийнхий харилцаа

5

173


Гэр бүлийн харилцаа

10


Шалгалтын айдас, түгшүүр

115


Үерхэл нөхөрлөл, хайр дурлал

4


Мэргэжил сонголт

13


Стресс, уур бухимдал

1


Айдас, түгшүүр

1


Сэтгэл гутрал

2


Өөртөө итгэх итгэл

4


Шийдвэр гаргалт

2


Хувийн зохион байгуулалт

4


Сэтгэл зүйн хямрал

12


Хоосон

Хоосон

61

61


Бүгд

248

Сэтгэл зүйн зөвлөгөөг утсаар өгөхдөө багадаа 10 минут ярьсан бол, хамгийн уртдаа 7 цаг үргэлжилж зөвлөгөө өгсөн байна. 

Утсаар сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг эхлүүлэхээс өмнө сэтгэл зүйчдийг  чадавхжуулах 2 хоногийн сургалтанд бүрэн хамруулжээ. Мөн 7 хоног бүрийн баасан гаригт сэтгэл зүйчдийн супервишн уулзалтыг зохион байгуулж байгаа аж. 

“Чатбокс” үйлчилгээ нь энэ сарын  24 хүртэл үргэлжилнэ. Даваа-Баасан гарагт 10:00-22:00 цагийн хооронд “Боловсролын үнэлгээний төв"  -ийн фэйсбүүк хуудаст холбогдонж сэтгэл зүйчийн зөвлөгөөг авах боломжтой юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.