Энэ жил 43846 шалгуулагч ЭЕШ өгөхөөр мэдүүлгээ өгсөн билээ. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо өнөөдөр гарлаа. Хариугаа шалгахыг хүсвэл www.eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болох юм. 

Урьдчилсан байдлаар Дорнод аймаг тэргүүлж, удаах байруудад Өвөрхангай, Увс, Дархан Уул, Баян-Өлгий зэрэг аймгууд оржээ.