Энэ долоо хоногийн 04/05--04/12-ны өдрийн өрнийн зурхайг толилуулж байна. 

Хонь: Болзоонд уригдана

Нарны нөлөөгөөр хонины ордныхон энэ долоо хоногт гэрэлтэх болно. Эрч хүчээр дүүрэн, улам залуужсан мэт санагдана. Энэ хүч чадлаа хадгалж чадвал хүлээгдэж буй бүх даалгавар, ажлаа амжилттай хийж гүйцэтгэнэ.

Бизнес эрхлэгчид бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд нэмэлт хүчин чармайлт гаргах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын бодлогоо шинэчлэн боловсруулж, илүү чармайлт гаргахыг од эрхэс зөвлөж байна.Энэ долоо хоногийн сүүлээр гэнэтийн санхүүгийн асуудал үүсч мэднэ. Санхүүгийн сахилга батаа сайжруулж, хуримтлал үүсгэвэл зохино. Даваагаас Лхагва гараг хүртэл хайр, эв найрамдал, нөхөрлөл таатай байна. 

Таны үнэнч шударга зан, дур булаам байдал бусдын хайрыг татна. Долоо хоногийн сүүлээр болзоонд уригдаж мэднэ.

Үхэр: Энэ долоо хоног маш идэвхтэй болж өнгөрнө

Бизнес эрхлэгчид бизнесийн томоохон гэрээнд гарын үсэг зурах, тохиролцох замаар ихээхэн ашиг олж мэднэ. Ажилдаа хэт их цаг зарцуулснаар гэр бүлийнхээ сэтгэлд сэв суулгахаас болгоомжил. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахад анхаарч, зөв зүйлд 

зарцуулахыг од, эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндэдээ анхаарч дасгал, хөдөлгөөн хийхийг мартаж болохгүй. Хэрвээ та шинэ ажилд орохоор төлөвлөж байгаа бол хүсэл сонирхлоо дагахыг зөвлөж байна. Амрахыг хүсч байгаа бол юунд ч санаа зоволгүй шууд амралтаа эхлүүлээрэй. Долоо хоногийн дундуур хэн нэгнээс уулзаж, ярилцах санал ирж магадгүй. 



Ихэр: Энэ долоо хоногт таны гэр бүл, нийгмийн харилцаа тун гайхалтай байна

Долоо хоногийн эхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдоно. Гэр бүлийн гишүүдтэйгээ өнгөрснөө эргэн дурсахад таатай үе. Таны нээлттэй байдал, бусадтай харилцах чадвар жинхэнэ нөхөрлөлийг бий болгоно. Харин долоо хоногийн сүүлээр сэтгэлээр унаж, төөрөлдөж мэднэ. Бусдын ятгалга, уруу таталтаас болгоомжилж өөрөө өөртөө үнэнч бай. Айдас, хий төсөөллөө бодит гэж бүү бод.


Мэлхий: Зөвхөн бодоод өнгөрөх бус хэрэгжүүл


Энэ долоо хоногт та гэр бүлийнхээ туслалцаа, дэмжлэгийг ихээхэн мэдрэх болно. Та бусадтай ялангуяа эмэгтэйчүүдтэй сайн харилцаатай байна. Долоо хоногийн эхээр илтгэл тавих эсвэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хийвэл үр дүн сайн байна. Пүрэв, баасан гарагуудад оюун санаа цэнэглэгдэж, шинэ санаанууд ар араасаа төрнө. Зөвхөн бодоод өнгөрөх бус хэрэгжүүлж эхлэхийг од эрхэс зөвлөж байна.

Таны бодол санаа, үзэл баримтлал илүү тодорхой болж түүнийгээ илэрхийлэх хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ. Таны сониуч зан, сурах хүсэл эрмэлзэл нэмэгдснээр гэрээ хэлэлцээр, бизнесийн уулзалт, нийгмийн үйл ажиллагаа таатай байх болно. 

Арслан: Та юу хийхийг хүсч буйгаа сайн мэднэ

Даваагаас Лхагва гараг хүртэл хувийн харилцаа илүү хүчтэй бөгөөд сэтгэл хөдлөм болно. Та илүү найрсаг, хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мэдэрнэ. Энэ долоо хоногт хайрттайгаа болзоо төлөвлөхөд тохиромжтой байх болно. Мөн ажил дээрээ шинэ төсөл хэрэгжүүлэх, бүтээлч байдлаа хөгжүүлсэн үйл хэрэг эхлүүлэхэд тохиромжтой. Ямар ч үед зөвхөн та өөрийнхөө хувь заяаг удирддаг гэдгийг санаж яв.

Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч, бэлгийн дур хүсэл нэмэгдэнэ. Та юу хийхийг хүсч буйгаа сайн мэднэ.Тиймээс эргэлзэх зүйлгүй хийж эхлэхийг од, эрхэс зөвлөж байна.


Охин: Та гэр бүлдээ цаг заваа гаргаарай

Гэр бүлээс ирэх халуун дулаан мэдрэмж тань эргээд таныг аз жаргалтай, сайн сайхан байдал руу хөтлөх болно. Мөн ажлаа стресс, бухимдалгүйгээр хэвийн явуулахад тусална. Ерөнхийдөө энэ долоо хоногт та эрч хүчээ сэлбэж, хэсэг хугацаанд амарч, тайвшрах тун тохиромжтой цаг юм. Долоо хоногийн сүүлээр хэрхэн энэ хүртэл ирснээ дүгнэж, цаашдын амьдралаа төлөвлөвөл зохино.Тиймээс ажил мэргэжлийн болон бусад хувийн зорилгодоо төлөвлөгөө гарга. Амжилтад хүрэх замаа дөтлөхийн тулд өөрт байгаа бүх боломжоо нарийвчлан тодорхойл.


Жинлүүр: Хайр талархал айсуй

Долоо хоногийн эхэнд хэн нэгэнд хайртайгаа хэлэх эсвэл болзоонд урихад тохиромжтой цаг юм. Учир нь энэ үед та бусад мөчөөс илүүтэй өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. 

Мөн та өөрөө ч хэн нэгний хайр, талархлыг хүлээж магадгүй. Худалдаа наймаа хийхэд одтой байх болно.

Долоо хоногийн сүүлээр сэтгэл зүйн эрүүл мэндэдээ анхаар. Хийж буй зүйлдээ төвлөрч, тэвчээртэй байж, ухаалаг шийдвэр гаргахыг хичээ. Бичиг цаасны ажил, судалгаа, шалгалтад одтой байна. 


Хилэнц: Энэ долоо хоногт хэн нэгнээс сайн мэдээ сонсоно

Мөн асар их ашиг олох гэрээ хэлэлцээр хийх эсвэл мэргэжлийн салбартаа томоохон дэвшил гаргаж магадгүй. Бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний чанартаа анхаарал хандуулахгүй бол гомдол ирж мэднэ. Ганц бие хүмүүс хайр дурлалын романс үүсгэж магадгүй. Шинээр найз нөхдийн холбоо үүсгэх эсвэл хуучны танилтайгаа эргэн холбогдоход тун тохиромжтой. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг од, эрхэс зөвлөж байна.  Зүрх судасны өвчин, мэдрэлийн ядаргаанд орохоос сэргийл.


Нум: Бүү эргэлз


Энэ долоо хоногт та шийдэмгий бус болж, хаашаа, юуны төлөө зорьж байгаадаа эргэлзэж магадгүй.  Тиймээс өөртөө цаг гарган ирээдүйнхээ талаар эргэцүүлээд нэг үзээрэй. Шийдэмгий зан, зоримог байдал таныг амжилтад хөтлөх болно. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Гарч ирэх нөөц боломжийг алдалгүй, ашигтай ажиллаж чадна. Ажил дээрээ карьерийн өндөр өсөлттэй байх болно. 

Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарч, санхүүгийн хүндхэн байдалд орж магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, танилын хүрээгээ тэлэхэд таатай үе.


Матар: Гэнэтийн өөрчлөлтөд бэлдээрэй

Энэ долоо хоногийн эхээр хувийн амьдралдаа анхаарлаа хандуул. Нөхцөл байдлыг гартаа авч, хүрээллээ тэл. Сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдаж, бусдыг гомдоох хатуу үг хэлэхээс болгоомжил. Долоо хоногийн сүүлээр таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч мэднэ. 

Өөрчлөлт бүхэн нэгэн шинэ боломжийг нээж өгдгийг бүү март. Хийсэн бүх зүйлдээ бүтээлч байдлаар хандахыг од, эрхэс зөвлөж байна. Шинээр орон сууц худалдан авах, аялалд гарахад тохиромжтой. Хэт төсөөлөлдөө автаж, буруу шийдвэр гаргахаас зайлсхий.



Хумх: Хөрөнгө оруулалт хийвэл ашигтай

Энэ долоо хоногт та хийсвэр төсөөлөлдөө автагдаж, олон эргэлзээтэй асуудалд татагдан орж мэднэ. Гэхдээ энэ нь түр зуурын явдал гэдгийг бүү март. Иймд шийдвэр гаргахдаа илүү логикоор сэтгэж, аливаа ажлыг эртнээс төлөвлө. Эрүүл мэндэдээ анхаарал хандуулж, хөнгөн дасгал тогтмол хийхийг од, эрхэс зөвлөж байна. Аяллаар явах, холыг зориход санасан ажил бүтэмжтэй байна. Санхүүгийн нөөц боломжоо нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх эсвэл хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой.


Загас: Хэрэглээгээ тана

Хэрэгцээгүй зүйлд дэмий мөнгө зарлагдаж байгаа эсэхээ эргэцүүл. Санхүүгийн чадамжаа өсгөхийн тулд шударга бус замаар хөрөнгө олох гэж бүү хичээ. Долоо хоногийн турш ерөнхийдөө стресс бухимдалтай байж магадгүй тул ажил, хичээлийн завгүй цагийн хувиараасаа өөртөө багаханыг ч гэсэн зориул. Ууланд алхаж, иог хийх гэх мэтээр оюун бодлоо цэгцэл. Сэтгэл зүйн тогтвортой байдал, эрүүл мэнд гэдэг юугаар ч орлуулшгүй баялаг гэдгийг сайн сана. Болзоот залуу тань таньд гэрлэх санал тавьж магадгүй. Худалдагч, диллер зэрэг мөнгөтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүс ажилдаа хянамгай хандахыг од, эрхэс зөвлөж байна.