..."Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос

Хэдэн сарын өмнө би найз Славатайгаа уулзсан юм. Хоёр цаг орчим цай ууж суухдаа би нэг зүйлийг анзаарлаа, тэр нэг ч удаа гарч тамхилсангүй. Миний мэдэж байгаагаар Слава 15 жил тасралтгүй тамхи татсан нэгэн.

Тэр яг ямар арга ашиглав, сонирхол татаж байв. Тамхинаас гаргадаг наалт уу, Аллен Карр, гайхамшигт мөөг хэрэглэв үү эсвэл цахим сүлжээг донсолгож чадсан нөгөө алдарт “Баншаар эмчлэх” арга туршсан юм болов уу.

Гэтэл Слава “Эхлээд төлбөрөө төл” гэсэн аргыг ашиглаж байгаа гэнэ. Зарчим нь маш хялбархан. Ямар нэгэн зүйлийг авахын тулд яг одоо “төлбөрөө хийх” хэрэгтэй. Төлбөрийн “золиос” болгож буй тэр зүйл нь чиний авахыг хүсч буй зүйлтэй шууд холбоотой байх албагүй.

-   Би амьдралдаа тохиолдож буй хамгийн чухал тендерт бэлдэж байна. Тэгээд би өөрөөсөө асуусан юм. “Энэ тендерт ялахын тулд би ямар золиос гаргахад бэлэн вэ? Ингээд би өөрийн хорт зуршлаас салахыг шийдсэн юм. Энэ арга үр дүнгээ өгнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ тендер миний хувьд маш чухал учраас золиос гаргахад бэлэн гэсэн дэлхий ертөнцөд гаргаж буй дуудлага юм” – гэж Слава хэлсэн.Саяхан тэр над руу залгаад тендерт ялж чадсан гэдгээ дуулгасан.


Энэ арга хэрхэн үр дүнгээ өгдөг вэ?

Тамхи, тендер хоёр ямар холбоотой гэж та гайхаж байж мэднэ. Гэхдээ яг үнэн хэрэгтээ ямар ч гайхмаар зүйл энд байхгүй. Энэ арга хэрэгждэг гэдгийг батлах дор хаяж гурван шалтгаан бий.

1.     Хүн өөрийгөө дийлж өөрийн доторх “чөтгөрийг” ялсан тохиолдолд баталгаатай ямар нэгэн зүйлийг хорвоо ертөнцөөс хүртдэг. Тэр дээр хэн нэгэн суугаад бид нарыг хянаад “Хөөх Слава, сайхан залуу”, “Май чамд энэ тендер” гээгүй нь мэдээж. Харин өөрийгөө даван туулсан нэгний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь огцом дээшилдэг. Ялалт болгон биднийг илүү өөртөө итгэлтэй болгох хүч өгдөгт учир бий. Харин өөртөө итгэлтэй байдал хамгийн шилдэг боломж, үйл явдлыг татдаг.

2.     Золиос гаргах тусам тухайн зүйл маань бидний хувьд илүү үнэ цэнэтэй болдог. Жишээ нь, зарим хүмүүс өөрийн хуучин мотоциклдоо хамаг сэтгэл, зүтгэлээ зарцуулдаг. Тиймээс түүнийгээ хайрлан бодит үнэ нь 10 мянган рублийн ханштай ч 100 мянган доллараар хүртэл зарахааргүй болсон байдаг.

3.     Мэдээж хамгийн хялбар шалтгаан. Магадгүй Слава тамхи татаагүй учраас илүү их чөлөөт цагтай болж түүнийгээ тендерийн ажилд зориулдаг болсон байх.

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875