Саруулын Ариунжаргал
08 сарын 13, 2019
Эрчүүдийг санхүүгийн тал дээр өсөхөд садаа болдог эмэгтэйчүүдийн 3 дадлыг хүргэж байна.
#1. Айдас төрүүлэх
Хаашаа орох гээд байгаа юм? Бидэнд мөнгө хангалтгүй байна... Чи алдчихвал яах юм? Наад ажлаа хийх хэрэггүй.. гэх мэт үгсийг үргэлж хэлдэг эмэгтэй. Ийм төрлийн эмэгтэйчүүд өөрсдийгөө нөхрийгөө дэмжиж, аюулаас сэргийлж, дэмжиж байна гэж боддог. ГЭВЧ! Ийм байдлаараа тэд эрэгтэй хүнд айдас суулгаж байдаг.
Айдас эрэгтэй хүнийг сааталд оруулж, урагш алхах, шинийг хийхээс эмээж, туршиж, манлайлах байр суурийг эзэлхээс түгшээдэг. Энэ бүх зүйл эрэгтэй хүний насан туршдаа нэг байдалтай, нэг албан тушаалд байхад хүргэдэг.
#2. Хэмнэх дадал болон хэтэрхий их аж ахуйч байдал
Би ийм хэмнэлттэй, бидэнд илүү зүйл хэрэггүй, удаан өмсөж, удаан хэрэглэж, хүнсэндээ хэмнэе гэх мэт үгсийг үргэлж хэлдэг эмэгтэй. Чанартай хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн хөгжилд хэмнэх ямар хэрэгтэй юм бэ? Тэгэхээр эрэгтэй хүн санхүүгийн тал дээр хөгжих ямар хэрэг байна вэ?
#3. Юу ч хүсэхгүй байх болон ямар ч хүсэлгүй байх дадал. Тав тухтай болон ядарсан эмэгтэй. Мөн бүх хүнд бүх зүйл өгөх ёстой эмэгтэй.
Ийм төрлийн эмэгтэй хүмүүс өөртөө, гэр бүлдээ, аз жаргал, амралт болон бүхий л амьдралын хүрээнд юу ч хүсдэггүй. Түүнд юу ч хэрэггүй, учир нь тэрээр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Тэрээр илүү зүйл хүсдэггүй, харин ч эсэргээрээ: «Бидэнд шинэ машин ямар хэрэгтэй юм? Байраа томосгож яах юм? Хүүхэд илүү сайн сургуульд явах хэрэгтэй юм уу? Энэ сургууль нь болж байна». Эдгээр үгс нь эрэгтэй хүний санхүүгийн хөгжилд садаа болдог. Уг нь эмэгтэй хүн нөхрийгөө илүү ачаалал авч, илүү зүйлд санаа зовнихгүй байлгахыг хүссэн. ГЭВЧ! Эрэгтэй хүн хэрэгцээтэй байхыг хүсдэг. Тэрээр байгалаасаа хөгжиж байх ёстой. Заримдаа түүний хажууд байгаа сэтгэл хангалуун бус, «аймшгийн» эмэгтэй хүн зөөлөн, бие даасан эмэгтэй хүнээс илүүтэй эрэгтэй хүнд илүү их мотиваци өгч, санхүүгийн амжилтанд хүргэдэг.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.