Саруулын Ариунжаргал
12 сарын 01, 2021
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо нэмэгдэж байна гэсэн статистик үзүүлэлтүүдийг дэлхийн улс бүр гаргаж буй.
Зарим сэтгэл зүйчийн хэлж буйгаар “Бид салж хэзээд чадна. Харин харилцаагаа хадгалж, түүнийхээ төлөө тэмцэж, шинэ төвшинд гаргах нь илүү хэцүү. Хэцүү ч энэ нь хамгийн зөв, чухал зүйл" юм.
Тиймээс залуу хосууд, ирээдүйд гэрлэх залуучуудад зөв гэр бүл бүтээх, салалтаас сэргийлэх, өөрийн алдаагаа олж харахад тус болох дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Сонсож сур.
Сэтгэл судлалд “идэвхтэй сонсох” гэх тодорхойлолт байдаг. Энэ нь ярилцагчийнхаа яриаг чин сэтгэлээсээ, дотор нь орж, түүнийг ойлгохыг хэлдэг.
Яг л үүнтэй адил гэр бүлийн харилцаанд хамтрагчаа сонсох нь чухал. Түүний бодол, сэтгэл, хүсэл гээд л бүхнийг ойлгож сонсох хэрэгтэй. Гэтэл зарим хамтрагчид сонсоод байгаа юм шиг болов ч яриа дуусмагц юу ч ойлгоогүй, яг л хуучин хивэндээ байж байдаг. Энэ бол хамгийн том алдаа.
2. Бие биенээ хүндэл.
Хүн бүр амьдралыг харах өөрийн өнцөг, үзэл бодолтой. Энэ бол хэвийн зүйл. Гэхдээ хүн бүр бие биенийхээ үзэл бодлыг уур уцааргүйгээр, шүүмжлэлгүйгээр хүлээж авч сурах хэрэгтэй.
3. Бие биедээ итгэж сур.
Хосуудын хамгийн чухал зүйлүүдийн нэг бол бие биедээ итгэх явдал юм. Бие биедээ итгэж, бахархаж, зөөлөн харцаар угтаж, гаргаж өгөх нь харилцааны хүнд хэцүү саад бэрхшээлийг даван туулах түлхэц болж байдаг. Итгэл болон асаж буй харц гайхамшигт хүргэж чаддаг.
4. Уучилж сур.
Хэзээ ч дотроо гомдол бүү тээ. Гомдол тээх тусам таны гомдол ихсэж замд таарсан бүх зүйлийг үгүй хийнэ. Хэрэв танд ямар нэгэн зүйл таалагдахгүй, таны сэтгэлийг хөндсөн, өвтгөсөн бол та ярилцаад, асуудлаа шийд.
5. Талархаж сур.
Гэр бүлийн харилцаа аз жаргалтай, хайраар дүүрэн байлгахыг хүсвэл үүнд анхаарлаа хандуулж. Хайртай хүндээ бүх зүйлд талархаж сур. Хийж өгсөн хоол, таныг ойлгосон сэтгэл, хадаж өгсөн хадаас гээд бүхий л зүйлд талархаж сурах хэрэгтэй. Тэгвэл таны гэр бүлийн аз жаргал урт хугацааны турш үргэлжлэх болно.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.113] ・ 2022.02.25 Хариулах
зөвөлгөө өгсөнд баярлалаа би одоо 33 настай бид2 гэрлээд 1 жил гаран болж байгаа гэтэл манай нөхөр надаас илүү найзыхаа эхнэрлүү хандраад байх юмаа бий яахёстойгоо мэдэхгүйл байна. Надд зөвөлгөө маш их хэрэгтэй байна.