Экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд малын вакцинжуулалтыг өргөжүүлэн сайжруулахаар төлөвлөөд байгаа тухай Кени улсын засгийн газраас даваа гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Тус улсын мал эмнэлгийн албаны захирал Киза Жума Нгейва сэтгүүлчдэд өгсөн ярилцагадаа “Кени улсад малын өвчний тархалт өндөр байдгийн улмаас Европын Холбооны гишүүн орнуудаас эхлээд олон орон манай улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байдаг” гэж онцлон тэмдэглэжээ.

Тиймээс экспортын зах зээлээ эргүүлэн эзлэхийн тулд малын халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Тус улсад малд дамжин халдварладаг маш олон төрлийн халдварт өвчин байдаг бөгөөд өвчлөлийн хувь ч өндөр байдаг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг